Итали улсын Турин хотноо болж буй Тусгай олимпын Өвлийн наадмаас манай тамирчин А.Алтан-Очир снөүбоардын жиант слалом төрөлд хүрэл медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ.
Ийнхүү Монгол Улсын баг тамирчид маань Тусгай олимпын анхны медалиа хүртэв.
Манай тамирчин М.Энхзаяа уг төрөлд шагналт 4-р байрт шалгарчээ.
А.Алтан-Очир, М.Энхзаяа нар өнөөдөр /2024.03.12/ мөн хоёр төрөлд өрсөлдөх юм.
Баг тамирчдадаа амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна