Турк улсын Анталия хотод 2025 оны гуравдугаар сарын 8-9-ний өдрүүдэд болсон Жүдо бөхийн Өсвөр үеийн Европын цомын нээлттэй тэмцээнээс эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд М.Цэндбазар, эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Б.Тэмүүлэн нар хүрэл медаль хүртжээ.
Хорин дөрвөн орны нийт 450 гаруй бөх зодоглосон уг тэмцээнд манай улсаас 16 тамирчин өрсөлдсөн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна