The MongolZ баг Шведийн Стокгольм хотноо болж буй ESL Pro League Stage 2-ийн хоёр дахь өдөр буюу өнөөдөр /2025.03.08/ гайхалтай тоглолт үзүүлж, G2 багийг хожлоо.
Манай залуус эхний үед 9:13 харьцаагаар хожигдсон. Харин хоёр дахь үед 11:2-оор хожигдож яваад барьж, 12:16 онооны харьцаагаар хожиж, цаашид ч яригдах бахархам тоглолт хийсэн юм.
The MongolZ гурав дахь үед 10:13 харьцаагаар хожсоноор нийт дүнгээр 2:1 харьцаагаар ялж, ийнхүү ESL Pro League Stage 2-т хоёр дахь ялалтаа авлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна