БНХАУ-н “Zhang Jia Kou” хотод болсон PSA Asia , PSA kids Азийн параллель слаломын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож, эрэгтэйчүүдийн төрөлд М.Тэгшдүүрэн 3-р байр эзэлж хүрэл медаль, эмэгтэйчүүдийн төрөлд М.Есүй, Д.Ууганзаяа 2-р байр эзэлж, нар мөнгөн медаль тус тус хүртжээ.
Насанд хүрэгчдийн мэргэжлийн ангилалд манай тамирчин Г. Зоригт хүрэл медаль хүртсэн амжилттайгаар өнөөдрийн тэмцээнээ дуусгасан байна.
Манай снөүбоардын баг тамирчид маргааш жиант слалом төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна