Монгол Улсын гавьяат тамирчин, ОУМ/эИМ Б.Мөнгөнтуул Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн Гран-При тойргийн тэмцээний 3 дугаар цувралын тэргүүн байрыг Дэлхийн аварга,ОХУ-ын шатарчин Алeксандра Горяачкина, Шатрын түргэн тоглолтын Дэлхийн аварга, Энэтхэгийн Конeру Хампи нартай хуваан эзэллээ.
Б.Мөнгөнтуул Монако вант улсын Монте-Карло хотноо 2-р сарын 17-28-ны өдрүүдэд болсон тус тэмцээний 9 өрөгт 2 хожил, 7 тэнцээ гэсэн үзүүлэлтээр, нэг ч хожигдолгүй нийт 5.5 оноогоор ийнхүү тэргүүлж, бахдам амжилт үзүүлэв.
Олон улсын шатрын холбооноос зохион байгуулагддаг эмэгтэйчүүдийн цуврал Гран-При тойргийн тэмцээн нь Дэлхийн аварга шалгаруулах матч тэмцээний цикл, нэр хүндтэй тэмцээн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна