The MongolZ баг Польш улсын Катовиц хотод болж буй IEM Katowice 2025 тэмцээний хагас шигшээ шатанд дэлхийн аварга Vitality багтай тоглов.
Манай баг Vitality багт 0:2 харьцаагаар ялагдаж, тэмцээний 3-4 дүгээр байрт шалгарлаа.
The Mongolz баг IEM Katowice тэмцээний playoff шат, хагас шигшээ шатанд Азиас шалгарсан анхны баг болж түүхэн амжилт бүтээж чадлаа. 2025 оны эхний тэмцээндээ амжилттай оролцсон The Mongolz багийн залуустаа баяр хүргэж, цаашдын тэмцээнүүдэд нь амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна