The MongolZ баг Польш улсын Катовиц хотод болж буй IEM Katowice 2025 тэмцээний хэсгийн аваргын төлөө NAVI /Natus Vincere/ багтай манай цагаар 2025 оны хоёрдугаар сарын 5-ны шөнийн 1 цаг 30 минутад тоглолоо.
Манай баг Navi-д 0:2 харьцаатай хожигдсоноор B хэсгээс Navi нэгээр, The Mongolz хоёроор шалгарав.
The Mongolz Playoff-ийн эхний тоглолтоо A хэсгээс гурваар гарсан Eternal Fire багтай хоёрдугаар сарын 7-ны өдөр хийнэ.
Дашрамд дурдахад өчигдөр гарсан 2025 оны нэгдүгээр сарын рейтингээр The Mongolz дэлхийд 8-д бичигдэж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна