Шатрын “хаан”, дэлхийн чансааны нэгд бичигддэг Магнус Карлсеныг 18 настай байхаас нь эхлэн нэг хэсэг Шатрын дэлхийн 13 дахь аварга Гарри Гаспаров дасгалжуулж байсан билээ. Магнус Карлсен, Гарри Каспаров нарын 2009 оны дасгал сургуулилтын үеэрх нэгэн зургийг танилцуулж байна.
"Гарри Каспаров надад маш их тусалсан. Түүний ачаар би олон зүйлийг ойлгож, илүү сайжирсан. Заримдаа түүний хэтэрхий гүн сэтгэлгээг дагахад хэцүү байсан ч ихэнхдээ бид долгион таардаг байлаа. Энэ бол миний хувьд онцгой туршлага байсан” гэж Карлсен хэлсэн байдаг.
Харин Гарри Каспаров Шатрын дэлхийн 16 дахь аварга болсон "шавиа" "Магнус Карлсен бол Анатолий Карпов, Роберт Фишер нарын нэгдэл юм." өндрөөр үнэлсэн байдаг юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна