Хошёорюү С.Бямбасүрэн өнөөдөр /2025.01.26/нэмэлт барилдаанд Кинбозан, Охо нарыг дараалан ялж, Хацү башёд түрүүллээ. Японы ерөнхий сайд Ишиба Шигэрү түүнд өөрийн биеэр цом гардуулан өгчээ.
Ингэснээр Хошёорюү ёкозүна цол хүртэх болзлоо хангаж байгаа бөгөөд Сумогийн холбоо хуралдаж, шийдвэр гаргах юм.
Хошёорюү С.Бямбасүрэн Сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна