Боловсролын сайд П.Наранбаяр Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөхийг хүлээн авч уулзан хилийн сумдад багийн бага сургууль жишиг төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх талаар санал солилцжээ.
Өмнөговь аймаг 2025 онд боловсролын салбартаа 80.3 тэрбум төгрөг зарцуулахаар орон нутгийн төсөвтөө тусгасан байна.
Жил бүр орон нутгийн төсвөөс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгааг аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх онцолжээ. Тус аймаг нь ерөнхий боловсролын сургуулийн “Сүү” хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна