Энэтхэг улсын Шинэ Дели хотноо дэлхийн 30 орны 7500 хүүхэд өрсөлдсөн “UCMAS International Competition 2024” Олон улсын тэмцээнд манай Тояа Хүүхэд Хөгжлийн Академи"-ийн хүүхдүүд амжилттай оролцож, “Гранд Чампион цом”- 1, “Чампион”- 10, “Алтан цом”- 22, “Мөнгөн цом”- 16, “Хүрэл цом”- 30-ыг хүртжээ.
Тус академи нь 2008 оноос Соробан сампингийн сургалтыг Монголд анхлан нэвтрүүлж, 2012 оноос Малайз улсын Куала-Лумпур хотод төвтэй дэлхийн 80 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн, 5500 орчим сургалтын төвөөс бүрдсэн “UCMAS” Олон Улсын боловсролын байгууллагын дэвшилтэт 10 хурууны сампингийн хөтөлбөрийг стандартын дагуу хэрэгжүүлэгч, Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар юм.
2012 оноос өдгөөг хүртэл 12 жилийн хугацаанд Малайз, Энэтхэг, Арабын Нэгдсэн Улс, Камбожи зэрэг улсуудад зохион байгуулагдсан “Abacus & Mental Arithmetic” Олон улсын тэмцээнүүдэд манай 520 гаруй хүүхдүүд Соробан сампингийн 11 төрөлд өрсөлдөж, "Гранд Чампион цом”-6, “Чампион цом”-65, “Алтан цом”-178, “Мөнгөн цом”-332, Багаараа 1-3-р байранд 5 удаа шалгарсан байдаг.
Мөн 2019 оноос АНУ-ын “UAAA” Сампингийн холбоотой хамтран ажиллаж, 2020 оноос өдгөөг хүртэл “UAAA Global Cup” тэмцээнүүдээс “Гранд чампион цом”-12, “Чампион цом”-15, “Алтан цом”-75, “Мөнгөн цом”-47, “Хүрэл цом”-12, Тусгай байр-6, Шагналт байр- 35-г эзэлсэн амжил үзүүлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна