Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оржээ.
Тус барилга нь тэнхлэгээрээ 42.0м x 15.0м хэмжээтэй зоорьгүй, 2 давхар төмөр бетон карказ хийцлэлтэй, хөнгөн бетон дүүргэгч, өндөр нягттай хөөсөн дулаалгатай, төвийн цахилгаан эрчим хүч, бие даасан дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдсон, гадна тоглоомын талбайтай, орчин үеийн стандартад нийцсэн цэцэрлэг юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна