Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд 297 дугаар цэцэрлэгийн дэргэд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиоллын ажил хийгдэж дуусжээ.
Цэцэрлэгийн барилга нь монгол өв уламжлал, ёс заншлыг агуулсан 4 цомцог гэр, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Тус цэцэрлэгийн барилгын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна