БНСУ дахь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, “Монгол-Солонгос хэл бичиг, соёлын төв” НҮТББ-тай хамтран тус улсад ажиллаж амьдарч буй иргэдийн хүүхдүүдэд монгол хэл, бичиг үсгээ сурч эзэмшихэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ.
Гэрээний дагуу хоёр тал хамтын ажиллагаагаа эхлүүлж, “Монгол хэл, соёлын амралтын өдрийн сургалт"-ын нээлтийг Сөүл хотод 2024 оны 11 дүгээр сарын 24-нд зохион байгуулсан байна.
Боловсролын ерөнхий газар хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Боловсролын хороонд бүртгэлтэй дэлхийн 16 улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа 33 хэл, соёлын төвтэй хамтран ажиллаж байгаа аж. Тус хэл соёлын төвүүдэд нийт 149 багш, үүнээс 79 монгол хэлний багш, 1073 суралцагч үндэсний өв соёл, монгол хэл, түүхээс суралцаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна