АВТОМАШИНД ХОТЫН ДУГААР ОЛГОХГҮЙ БАЙХ ТОГТООЛ БОЛОН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ЦУЦЛАХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖГҮЙ


Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга  тогтоосон. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирсэн автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Дээрх тогтоолыг цуцлах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн шалгуур үзүүлэлтийг цуцлах хүсэлтийг энэ сарын 14-ний өдөр "Эко автомашин импортлогчдын холбоо” ТББ-аас ирүүлсэн юм. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг тайлбарласан байна.

Т.Даваадалай “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчим, авто замын багтаамжийн барьцаа буюу VCR 1.5-2.2, хөдөлгөөний дундаж хурд 8 км/цагаас бага, хөдөлгөөний чанарын үзүүлэлт “E-F” түвшинд байна. Уг үзүүлэлтүүдээс харахад Улаанбаатар хотын гол, гудамж замын ачаалал хэвийн хэмжээнээс 2 дахин их байгаа бөгөөд өдрийн 12 цагийн 70 хувьд түгжрэлтэй байдаг. Энэ нь хөдөлгөөний эрэлт, хэрэгцээ багтаамжаас хэтэрсэн гэсэн үзүүлэлт юм. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлээс шалтгаалсан нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд тулгарч буй сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор дээрх шийдвэрийг холбогдох инженер, мэргэжилтнүүдийн дүгнэлтэд үндэслэн гаргасан. Тиймээс нийтийн эрх ашгийн төлөө уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Мөн нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг ХЗДХЯ бүртгэсэн” гэдгийг хэлжээ.

Өнөөдрийн байдлаар автомашины улсын бүртгэлийн дугаарыг тодорхой шалгуур үзүүлэлтийн хүрээнд олгож байгаа бөгөөд автомашины импортод ямар нэгэн байдлаар хязгаарлалт тогтоогоогүй юм. 

Дашрамд дурдахад Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дундаж хурдыг 25км/цаг байлгахын тулд замын чадамжийг жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын замын урт, тээврийн хэрэгслийн урт, нэг тээврийн хэрэгсэлд ногдох зай зэргийг авч үзэн 250,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжтой гэж тооцоолсон. Гэтэл энэ тоо 3 дахин их буюу 804 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 26-28 ХЭМ ДУЛААН 12 цагийн өмнө
ПУТИН ТРАМП НАР НАЙМДУГААР САРЫН 15-НД АЛЯСКАД УУЛЗАНА Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 25-27 ХЭМ ДУЛААН Өчигдөр
НАЙМДУГААР САРЫН 10,11-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО, УУЛААРАА ХУР ТУН… 2025/08/08
Ч.ИРМҮҮН, С.ХАНГЭРЭЛ НАР ОЛОН УЛСЫН ХИЙМЭЛ ОЮУНЫ ОЛИМПИАДААС ХҮРЭЛ МЕД… 2025/08/08
ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН 70 ДУГААР ОЛИМПИАД 2029 ОНД МАНАЙ УЛСАД БОЛНО 2025/08/08
МИАТ ӨЛГИЙ ЧИГЛЭЛД НАЙМДУГААР САРЫН 28-НД НЭМЭЛТ НИСЛЭГ ХИЙНЭ 2025/08/08
ХҮҮХЭД ХОЛБОГДСОН ЗӨРЧЛИЙН 46.8 ХУВЬ НЬ ЭРХГҮЙ АТЛАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ… 2025/08/08
ПУТИН ТРАМПТАЙ АРАБЫН ЭМИРАТАД УУЛЗАХ БОЛОМЖТОЙ ГЭЖЭЭ 2025/08/08
ӨНӨӨДӨР ААВУУДЫН БАЯРЫН ӨДӨР 2025/08/08
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДА… 2025/08/08
ТАСГАНЫ ОВООНЫ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАРЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ 2025/08/07
Н.ТАВИНБЭХ: ИРЭХ ӨВЛИЙГ ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХҮНДРЭЛГҮЙ ДАВАХ БОЛОМЖТОЙ 2025/08/07
МИАТ ОСАКА ЧИГЛЭЛД 20 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛАЛАА 2025/08/07
ДОЛДУГААР САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 7.9 ХУВИАР БАГА ХУР ТУНАДАС ОРЖЭЭ 2025/08/07
ТӨВ, ЗҮҮН, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО 2025/08/07
ХӨВСГӨЛИЙН МӨРӨН РҮҮ VIP АВТОБУС ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ 2025/08/06
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ ҮНЭЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БА… 2025/08/06
НӨАТ-ЫН БАРИМТЫГ ЕСДҮГЭЭР САРААС АВТОМАТААР БҮРТГЭЖ ЭХЭЛНЭ 2025/08/06
ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ 109 КОМПАНИЙГ 87 БОЛГОНО 2025/08/06
Их Уншсан
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/08/01
2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ - НУМЫН ОРД 2025/08/01
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… 2025/08/02
ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО, ДУУ … 2025/08/05
ОХУ ШАТАХУУНЫ ЭКСПОРТОД ХОРИГ ТАВЬСАН Ч МАНАЙ УЛСАД ТОГТМОЛ НИЙЛҮҮЛЭХ … 2025/07/29