Аравдугаар Богдын ээж Н.Мөнхнасан нийслэлийн 112 дугаар сургуулийн физик, хими, биологийх хичээлийн кабинетыг иж бүрэн тохижуулж өгсөн талаараа өөрийн цахим хуудастаа бичжээ.
Н.Мөнхнасан "Аливааг шууд үнэмшихээс илүүтэй асууж, эргэлзэж, шинжлэн судлах нь шинжлэх ухаан болон Буддын гүн ухааны нийтлэг чанар.

Буддын гүн ухааныг ерөнхий боловсролтой хослуулан заадаг нийслэлийн 112 дугаар сургуульд бид орчин үеийн физик, хими, биологийн хичээлийн кабинетыг иж бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө.

Бяцхан гүн ухаантнууд маань одоо мэтгэлцэж, эргэцүүлэхийн зэрэгцээ туршиж, хэмжиж, шинжлэн судлах шинэ орчинтой боллоо." гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна