МАЛЧДЫН ХҮҮХЭД ГЭРЭЭСЭЭ ХОЛДОЛГҮЙ БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ БАГИЙН БАГА СУРГУУЛИЙГ БАЙГУУЛНА


Боловсролын сайд П.Наранбаяр Зүүн бүс хариуцсан зөвлөх Л.Лхагвасүрэнгийн хамт НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн Боловсролын зөвлөх Мицүэ Уэмураг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

НҮБ-ын Хүүхдийн сан нь Тогтвортой хөгжлийн зорилт 4 болох “Чанартай боловсролыг дэмжих” хүрээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол, хоол үйлдвэрлэл, цахим боловсрол, үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх, тэгш хамран сургах чиглэлээр Монгол Улсад олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг болох сурагчдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих “Blindcare” төсөлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болсонд Боловсролын сайд П.Наранбаяр талархал илэрхийлэв. Мөн боловсролын чанарын ялгааг арилгах, малчдын хүүхэд гэр бүлийн орчноос холдолгүйгээр сайн боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх Багийн бага сургуулийн төлөвлөлтийн талаар онцлон ярилцав.

Багийн бага сургуулийн менежмент нь алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд боловсролыг тэгш, хүртээмжтэй олгох оновчтой шийдэл болохыг Ази, Номхон далайн бүсийн Боловсролын зөвлөх Мицүэ Уэмура онцоллоо. Хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн зорилготой байгууллагын хувьд сурч боловсрох эрхийг хангахын тулд цаашид энэ төрлийн сургуулийг олшруулах, туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 3 цагийн өмнө
Х.НЯМБААТАР: УЛААНБААТАРТ БҮРТГЭЛТЭЙ 805 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУ… Өчигдөр
МИАТ ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГЭЭ ДОЛДУГААР САРЫН 2-НД НЭЭНЭ Өчигдөр
К.ЁОЛК ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗҮҮН ХЭСЭГ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО О… Өчигдөр
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 13 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 15.3 ХУВИАР ӨСЖЭЭ Өчигдөр
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЫГ 6-8 САРТАЙ ХҮҮХДҮҮДЭД ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Б.БОЛДБААТАР: ХАЙРАН САЙХАН ГЭМ ЗЭМГҮЙ ХҮЛГҮҮД МИНЬ 2025/06/13
ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ОРЛОГО БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦААНЫ … 2025/06/13
АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ОНОШИЛГООГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧЛЭХ БОЛОМЖ НЭЭГД… 2025/06/13
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 7174 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ 2025/06/13
ИХ ТОЙРУУГИЙН АВТО ЗАМААС САМБУУГИЙН ГУДАМЖ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИ… 2025/06/13
Г.ЗАНДАНШАТАРЫГ ГИШҮҮДИЙН 92.3 ХУВИЙН САНАЛААР ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛЛО… 2025/06/13
ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТАГ, ГОВЬ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР … 2025/06/13
ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛЭХИЙГ АНХААРУУЛЖЭЭ 2025/06/12
Э.ДАВААЖАМЦ ЭХ ОРНЫХОО ХОЙД ЦЭГ МОНГОЛ ШАРЫН ДАВААГ ЗОРИЛОО 2025/06/12
ОНЦГОЙНХОН ӨНГӨРСӨН САРД 30 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖЭЭ 2025/06/12
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 6836 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ 2025/06/12
АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДАМ 13-15-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО 2025/06/12
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ГОВИЙН АЙМГУУДЫН БАРУУН ХЭСГЭЭР … 2025/06/12