Сингапурын Үндэсний Их Сургуулийн оюутан Амарын Нямдаваа Казакстаны Астана хотод болсон Дэлхийн Оюутны багийн программчлалын олимпиад (ICPC World Final)-аас мөнгөн медаль хүртжээ. Ингэснээр тэр уг олимпиадын финалд оролцож, медаль хүртсэн анхны монгол хүн болж байна.
А.Нямдаваа Олон улсын мэдээлэлзүйн олимпиадын анхны алтан медалийг Монгол Улсдаа авчирч байсан бөгөөд Олон улсын мэдээлэлзүйн олимпиадын 1 алт, 2 мөнгө, Олон улсын математикийн олимпиадын алтан медаль хүртсэн манай бахархалт залуусын нэг юм.
Сэтгэгдэл (1)