СӨҮЛИЙН АВТОБУСНЫ ЖОЛООЧИД АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАВ


Өмнөд Солонгосын нийслэл Сөүлийн автобусны жолоочид цалингаа нэмүүлэхийг шаардсан ч шаардлагыг нь биелүүлээгүй тул өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарласан байна. Энэ ажил хаялт нь 9 сая хүн амтай их хотын хөдөлгөөнд томоохон саад болж, ажилдаа явах гэсэн хүмүүс хүндрэлтэй тулгарчээ.

Автобусны жолоочид ажил хаялт зарласан тул метроны ажиллах хугацааг сунгах, нэмэлт вагон гаргахаар болсон байна. Сөүлийн 25 дүүрэгт автобус нийт 480 маршрутаар үйлчилгээ үзүүлдэг. 12 жилийн өмнө Сөүлийн автобусны жолоочид ажил хаялт зарласан ч ердөө 20 минут үргэлжилсэн түүхтэй юм байна. Түүнээс хойш ажил хаялт зарлаагүй өдийг хүрчээ.

Энэ удаад жолооч нар цалингаа 12.7 хувиар нэмүүлэхийг шаардаж байгаа гэнэ. “Ойрын хугацаанд Мэргэжлийн холбоод болон удирдлагуудтай нь тохиролцоонд хүрэхийг хичээн ажиллана” хэмээн Сөүл хотын Зам тээвэр төлөвлөлтийн газрын тэргүүн Юн Чон Чан мэдэгдсэн бол хотын дарга О Сү Хүн “Хотын автобус бол хотын иргэдийн хөл гэсэн үг. Тэднээс өдөр тутмын амьдрал шууд шалтгаалдаг” хэмээн мэдэгдсэн байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙГ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛ… 1 цагийн өмнө
ТАКСИНЫ ЖОЛООЧ 2 цагийн өмнө
ЛИНДСЕЙ ВОНН: ӨВДӨГНИЙ ЧАГТАН ХОЛБООС ТАСАРСАН Ч ОЛИМПОД УРАЛДАХЫГ ХҮС… 4 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН… 5 цагийн өмнө
ЦАР ТАХЛЫН БОЛОМЖИТ ХУВИЛБАРУУДЫН ТАЛААРХ ЯРИА COVID-19-ӨӨС ХЭДЭН ЖИЛИ… 5 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 6 цагийн өмнө
КРИШТИАНО РОНАЛДОГИЙН АЖИЛ ХАЯЛТ САУДЫН АРАБААС ЯВАХАД ХҮРГЭХ ҮҮ? 17 цагийн өмнө
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БҮС Өчигдөр
ӨВЛИЙН ОЛИМПЫН ХАМГИЙН ЗАГВАРЛАГ ХУВЦСААР МАНАЙ ТАМИРЧДЫНХЫГ НЭРЛЭЖ БА… Өчигдөр
АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, ДӨРВӨН БАГЦ Х… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… Өчигдөр
ДАРХАДЫН ХОТГОР, ОРХОН СЭЛЭНГИЙН БЭЛЧРЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО Өчигдөр
МӨХ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДАД ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ … Өчигдөр
СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2026.01.26-0… Өчигдөр
Х.БАЯНМӨНХ АВАРГЫН 1972 ОНЫ ЯРИЛЦЛАГА Өчигдөр
АВЛИГЫН ЭСРЭГ, ШУДАРГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХЭД “WORLD JUSTICE PROJECT” БАЙГУУ… Өчигдөр
ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Өчигдөр
2025 ОНЫГ ТҮҮХЭНД БҮРТГЭГДСЭН ХАМГИЙН ДУЛААН ГУРВАН ЖИЛИЙН НЭГ БОЛСНЫГ… Өчигдөр
Н.ӨСӨХБАЯРЫН УЛСЫН ГАРЬД ЦОЛЫГ ХАСАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ГАРЧЭЭ 2026/02/02
ДИДДИГ ТҮПАК ШАКУРЫН ҮХЭЛД СЭЖИГЛЭН ШАЛГАЖ ЭХЛЭВ 2026/02/02