РАЙАН ГАРСИА ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ ГЭЖ МЭДЭГДЛЭЭ


Дөрөвдүгээр сарын 21-нд Дэвин Хэйниг дуулиантайгаар ялсан Райан Гарсиа допинг /остарин/ хэрэглэсэн нь тогтоогдсон тухай дуулиан гараад байна. Одоо түүнд B сорьцоо шинжлүүлэх эсэхээ шийдэх 10 хоногийн хугацаа өгчээ.

Э.Цэндбаатар бэлтгэл хангагч нь хийж байх үеэрээ Райан Гарсиагийн хавиргыг гэмтээж дуулиан болсноор Райан Гарсиаг монголчууд бид сайн мэднэ.  Тэгвэл Райан Гарсиа өөрөө ямар ч допингийн төрлийн эм бэлдмэл, тариа хэрэглээгүй гэж мэдэгдлээ.

“Намайг хууран мэхлэгч биш гэдгийг хүмүүс мэднэ. Тулааны өмнө шинжилгээ авсан хэрнээ яагаад дөнгөж одоо хариуг нь дуулгаж байгаа юм бэ? Хэрвээ допинг илэрсэн юм бол яагаад рингэн дээр намайг гаргасан юм бэ? Хэрвээ хууран мэхэлсэн юм бол намайг ялтал нь яах гэж хүлээсэн юм бол? Хүмүүс дахиад л над руу дайрч эхэллээ. Гэвч та нар яаж ч дайрлаа надад нөлөөлөхгүй. Би хэзээ ч хориотой эм бэлдмэл хэрэглэж байгаагүй. Тийм юмыг чинь хаанаас яаж олж авдгийг ч мэдэхгүй” хэмээн Райан Гарсиа мэдэгдсэн байна.

Допинг хэрэглэсэн гэж зарласан учраас Дэвин Хейнид даага нэхэх боломж өгөх эсэх талаар асуухад “Яасан ч үгүй. Би тэгэхгүй. Би тэрнийг чинь хөнгөхөн ялчихсан. Шударгаар, итгэлтэйгээр ялсан. Даага нэхэх тулаан бэлэглэнэ гэж байхгүй” гэжээ.

Харин Дэвин Хейни “Би ийм юм болсон талаар саяхан сонслоо. Райан Гарсиа боксоо хүндлэлгүй, ийм явдал гаргасанд харамсаж байна. Одоо уучлалт гуйх хэрэгтэй. Бид хүмүүсийг хөгжөөн цэнгүүлэхийн тулд амь насаа дээсэн дөрөөн дээр тавьдаг. Бокс чинь тоглоом биш. Хэрвээ ийм явдал болсон бол байдал тэс өөр. Тэр намайг давамгай ялсан ч гэлээ би бууж өгөөгүй шүү. Энэ спортод хүн үхдэг шүү дээ. Энэ бол тоглоом биш” хэмээн Дэвин Хейни мэдэгджээ.

.

Р.Гэгээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АНУ-Д 8553 НИСЛЭГ СААТАЖ, 6816 НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ 16 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГ НЭЭГДЛЭЭ 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 18 цагийн өмнө
МИАТ СИНГАПУР РУУ 12 ДУГААР САРЫН 15-НААС ЭХЛЭН ДАВАА, БЯМБА ГАРАГУУДА… Өчигдөр
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… Өчигдөр
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… Өчигдөр
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… Өчигдөр
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 4.9 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 7.3 ХУВЬ ӨСЖЭЭ 2026/11/12
ИНФЛЯЦ НЭМЭГДЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ 2026/11/12
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
ЭЗБХ: ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛ… 2026/11/12
БАЯН-ӨЛГИЙН НУТАГ, ХОВДЫН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ЦАС ОРНО 2026/11/12
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТИЙГ 18-НЫ ӨДРИЙ… 2026/11/11
ОЮУТОЛГОЙ ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЖЭЭ 2026/11/11
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
П.БАТ-АМГАЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ 2026/11/11
УЛААНБААТАРТ 7-9 ХЭМ ДУЛААН 2026/11/11
ТЕДИ РИНЕР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨ МЭДЭГДЭВ 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТҮҮХЭНДЭЭ ДҮЙЦЭХҮЙЦ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭНЭ ЦАГТ БҮТЭЭХ НЬ ХА… 2026/11/10
Их Уншсан
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ 2026/11/09