Б.Билгүүн: Гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж гурилын үнээ өсгөсөн зөрчил илэрлээ


ШӨХТГ-аас гурилын үнийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 2022 оны нэгдүгээр сараас гурилын үнэ 4-12 удаагийн давтамжтай өсжээ. Тус онд "Алтан тариа" савласан, дээд 2.416 төгрөг байсан бол 2024 оны нэгдүгээр сард 3.000 төгрөг болсон байна.

Энэ асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Х платформдоо гурилын үйлдвэрүүд бүх үе шат бүрдээ хөнгөлөлт, дэмжлэг, хөнгөлөлттэй зээл авч эцсийн бүтээгдэхүүн болсон дээд гурил 1кг 2300, хэдэн мянган км тээврийн зардал шингээсэн импортын дээд гурил 1500₮-1800₮ (1кг) болж байгааг тайлбарлана уу хэмээн нийтэлжээ.






February 29, 2024

ШӨХТГ-ын дарга Б.Билгүүн “Сүүлийн үед манай байгууллагад гурилын үнэ өссөн гомдлууд ирсээр байна. Үүнтэй холбоотой 2022 онд гурилын үйлдвэрүүдэд хяналт шалгалт явуулсан бөгөөд томоохон найман гурилын үйлдвэрт үнийн судалгаа хийсэн. Уг судалгаагаар нэг жилд 4-12 удаа гурилын үнийг нэмсэн тохиолдол байна. 2022 оны нэгдүгээр сараас арван нэгдүгээр сар хүртэл:

  • Нэгдүгээр гурил үнэ-53.1 хувь
  • Дээд гурилын үнэ - 62.8 хувь
  • Хоёрдугаар гурил үнэ - 40.9 хувиар өсжээ.  

Гурилын орцны 80-90 хувийг улаан буудай эзэлдэг. Гэтэл улаан буудайн үнэ хэвэндээ байхад гурилын үнэ өссөн нь үндэслэлгүй гэж үзэн хэрэг үүсгэж Шүүхэд хандсан.  

Гурил үйлдвэрлэгчид нийлэн “Монголын гурил үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо” гэх ТББ үүсгэн байгуулжээ. Энэ холбоонд гурил үйлдвэрлэгчид гишүүнээр элсэж, хоорондоо үгсэн хуйвалдан гурилын үнийг зэрэг нэмсэн. Тус холбооны гишүүдэд:  

  • "Улаанбаатар гурил" ХХК
  • “Од групп” ХХК  
  • Милл Хаус ХХК
  • Хангай Миллс ХХК
  • Өег гурил ХХК
  • Дорнод гурил ХХК
  • Хөвсгөл Алтан дуудлага ХХК зэрэг байгууллагууд багтдаг.  

2023 оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл гурилын үнэ өссөөр байна. "Алтан тариа" ХХК энэ холбоонд байдаггүй ч гурилын үнээ адилхан өсгөсөн байв.  

Өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш дээдийн дээд гурилын үнэ таван удаа нэмэгдэж, нийт өсөлтөөр тооцвол 19 хувь буюу 1 кг тутамд 630 төгрөг, дээд гурилын үнэ 9 удаа нэмэгдэж 405 төгрөг, нэгдүгээр гурил үнийг 9 удаа нэмж 267 төгрөг, хоёрдугаар гурил 8 удаагийн өсөлтөөр 11 хувь буюу 154 төгрөгөөр нэмэгджээ. ТББ-аараа дамжуулан гурил үйлдвэрлэгчид үнээ тохирч, хуйвалддаг нь ажиглагдав. Энэ асуудалд ШӨХТГ арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдэж байна.  

Гурил үйлдвэрлэгчдэдээ уриалахад шударга өрсөлдөөний холбогдох хууль тогтоомжийг биелүүлж, хэрэглэгчийн эрх ашгаа хүндэтгэн дээдлэхийг хүсэж байна.  







Монгол Улсад гурилын импорт хязгаарлагдмал байдаг ч үүнийг дахин ярих асуудал болжээ. Хэрвээ гурил үйлдвэрлэгч нар үгсэн хуйвалдаж үнээ өсгөөд байгаа бол өрсөлдөөнийг бий болгох нь чухал юм. Тиймээс гаднын ижил төрлийн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх  хэрэгтэй гэх зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлсэн.  

Зөрчлийн хэргийг 2022 онд үүсгэсэн. ШӨХТГ-аас Улаанбаатар гурил ХХК-д 5.9 тэрбумын торгууль, “Од групп” ХХК-д 1.4 тэрбум төгрөгийн торгууль тавин Шүүхэд хандсан. Бусад үйлдвэрлэгчид зах зээлд нөлөөлөхүйц оролцоо ажиглагдаагүй гэж үзсэн учраас торгууль тавигдаагүй. Гэхдээ эдгээр байгууллагуудад нарийвчилсан хяналт шалгалтыг явуулах болно.  Одоогоор энэ хэргийн Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байна” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.213
2024/03/08
0
0
Алтан тариагийн Цэнгүүн гэж шуналын бузар . Энэ хүний болоод гурил үйлдвэрлэгчдийн увайгүй үйлдлийг тариаланчид тухайлбал Цандэлэг олон удаа маш тодорхой ярьсан даа. Даанч арга хэмжээ авах байтугай улам сайн үнээ нэм гээд шагнал болгож төсвөөс татаас өгч эрхлүүлээд байдаг нь сонин. Бас тэр Болорчулуун гэж сайд нь монголчууд дэлхийд байхгүй хямд гурил, талх хэрэглэдэг гээд нүдээ ч цавчихгүй бүлтэрнэ. Яана даа, яана.
Хариулах
127.0.0.1
2024/02/29
0
0
test
Хариулах
Шинэ мэдээ
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХЛАА 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН 17 цагийн өмнө
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … Өчигдөр
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ Өчигдөр
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… Өчигдөр
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… Өчигдөр
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… Өчигдөр
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
ШАКИРА, БЁРНА БОЙ, ЖЕЙ БАЛВИН НАР ДАШТ-ИЙН НЭЭЛТЭД 2026/06/12
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ШҮЛХИЙН ЭХНИЙ НЭГ ТУН САЯ ВАКЦИН ИРЭХ ЛХАГВА ГАРИГТ ХИЛЭЭР ОРЖ ИРНЭ 2026/06/12
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИ… 2026/06/12
ЭВЭРЛЭГ БҮРХҮҮЛ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭ… 2026/06/12
COP17 БОЛОН ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР ӨНДӨР ТҮВШНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ… 2026/06/12
МАНДАТЫН ТООНООС ДУТУУ НЭР ДЭВШИГЧИЙГ ТЭМДЭГЛЭСЭН САНАЛЫН ХУУДСЫГ ХҮЧИ… 2026/06/12
БЭЛХИЙН АВТО ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ 2026/06/12
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 18-20 ХЭМ ДУЛААН 2026/06/12
ТАРБОЗАВР БАТААР БОЛОН 28 БАГЦ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭРГҮҮ… 2026/06/11
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ЦЭНДИЙН ЦОГТЫГ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ТОМИЛУУЛАХ САНАЛЫГ ЕРӨНХИ… 2026/06/03
ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ СОНГОХ АСУУДЛЫГ ХЭЛЭ… 2026/06/03
МИАТ: УЛААНБААТАР-ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД 3-НЫ ӨДӨР ХИЙХ НИСЛЭГИЙГ 4… 2026/06/02
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ… 2026/06/04
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 11-13 ХЭМ ДУЛААН БАЙНА 2026/06/01
МАНАЙ ХҮН АМЫН 1.3 САЯ БУЮУ ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХҮҮХЭД БАЙНА 2026/06/01
ОРОН СУУЦНЫ БАНК БАЙГУУЛЖ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТ Б… 2026/06/03
ХАЛУУН УС ХЯЗГААРЛАХ БАЙРШИЛ /2026.06.02-06.12/ 2026/06/02
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 2026/06/05
МАТЕМАТИКИЙН AI-KHWARIZMI ОЛИМПИАДААС 1 АЛТ, 2 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ Х… 2026/06/07
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/06/06
НЭГ ГЭР БҮЛИЙН ТАВАН ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВАРСАН З.ЭМҮЖИНГ ШУДАРГА ЖУРАМ М… 2026/06/01
ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС НАЙМАА, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛ… 2026/06/02
УЛААНБААТАРТ 12-14 ХЭМ ДУЛААН 2026/06/03