ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ХОРТ ХАВДРЫН НАС БАРАЛТ БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ГАРЧЭЭ


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүсийн ажлын томилолт Говь- Алтай аймагт өнөөдөр /2026.03.05/ ажиллаж байна. 

Эрүүл мэндийн салбарын хувийн хэвшлийн болон улсын 96 байгууллагын 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аймгийн 57 мянга гаруй иргэнд хүргэж байгаа аж.

Говь-Алтай аймгийн ард иргэдийн дундаж наслалт 73.1 байна. Эмэгтэйчүүдийнх нь 77.3 байгаа бол эрчүүдийн дундаж наслалт 68.3 байгаа юм. 

Аймгийн хүн амын өвчлөл, нас баралтын эхний гурван шалтгаанд зүрх, судасны өвчин, хорт хавдар болон осол гэмтэл орж байна. Сүүлийн жилүүдийн дунджаар жил бүр зүрх судасны өвчний улмаас 120-130, хорт хавдрын шалтгаантайгаар 90 орчим хүн нас барж байна. Өнгөрсөн онд хорт хавдрын 121 шинэ тохиолдол бүртгэгдэж, 65 хүн уг өвчний улмаас нас барсан. Өнөөдрийн байдлаар 676 хүн манай аймагт хорт хавдартай гэж оношлогдоод байгаа гэдэг мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга О.Баатарчулуун танилцуулав.

Хавдрын өвчлөлийг эрхтнээр нь авч үзвэл элэгний хавдар 39, ходоодны хавдар 20, уушгины хавдар 10, улаан хоолойн хавдар 8, бүдүүн гэдэсний хавдар 6 тохиолдол бүртгэгджээ.

Мөн зүрх, судасны өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байгаа бөгөөд амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдал, архаг өвчний хяналт сул байх зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгааг мэргэжлийн байгууллагууд онцлов. Үүнээс гадна осол гэмтлийн шалтгаант өвчлөл, гэмтэл тодорхой хувийг эзэлж байгаа тул зам тээврийн осол, ахуйн осол, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлын мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлага байгааг дурдлаа.

Орон нутаг, эрүүл мэндийн байгууллагаа дэмжиж хамтран ажиллах нь тухайн орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндэд маш чухал эерэг нөлөөг үзүүлдэг гэдгийг цөөнгүй аймгийн жишээ харуулж байна гэж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэв. Говь алтай аймаг жил бүрийн төсөвтөө 1.7 тэрбум төгрөгийг суулгаж Нэгдсэн эмнэлгийнхээ урсгал зардлыг төлдөг нь орон нутгийн эмнэлэг тусламж, үйлчилгээндээ төвлөрч ажиллах боломжийг бүрдүүлдэг. Ийм жишгийн тогтоосон аймгуудын удирдлагуудад Эрүүл мэндийн сайдын хувиар талархал илэрхийлэв. Үүнээс гадна Говь-Алтай аймгийн удирдлага нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн чиглэлд анхаарч тогтмол ажиллаж өнгөрсөн жилийг Эрүүл мэндийг дэмжил жил болгосон нь үр дүнгээ өгч хавдрын болон осол гэмтлийн шалтгаант нас баралтыг бууруулсан бодит үр дүнг үзүүлжээ.

Говь-Алтай аймгийн 14 сум шүдний кабинеттэй болсон байна. Гол нь хүний нөөц, эмчийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ заавал эмчтэй байх шаардлагагүй бөгөөд цөөн тооны эмчийг сумдын дунд ажиллуулж болох зэрэг чиглэл өгч эрүүл мэндийн байгууллагын сайн менежерийн ур чадвар чухал гэв.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мөн Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, ажилчидтай уулзаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ДУГААРЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЖ, 112 НЭГДС… 2 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ӨДӨРТӨӨ ДУЛААН БАЙНА 2 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН ИРГЭН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХТЭЙГ ОНЦЛОВ 16 цагийн өмнө
ӨМГӨӨЛЬЕ-ХАМГААЛЪЯ НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫГ ОРОН ДАЯАР ЭХЛҮҮЛЛЭЭ 16 цагийн өмнө
ӨӨРТӨӨ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОСОН, АЖИЛГҮЙ ХҮНД ЦАЛИН ОЛГОЖ ЗАВШСАН ХЭР… 18 цагийн өмнө
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 3 Х… Өчигдөр
ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
ХОЛИМОГ БАГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
ХҮЧТЭЙ САЛХИ, ШОРООН БОЛОН ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ЭРС ХҮЙТЭРНЭ 2026/04/19
МОНГОЛЫН БАГ АЗИ ТИВИЙН АВАРГАД ТЭРГҮҮЛЛЭЭ 2026/04/18
УНАЛТ ТАТАЛТЫН ЭМИЙН ХҮРТЭЭМЖИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ… 2026/04/18
UB FOOD FESTIVAL ӨДӨРЛӨГИЙГ НЯМ ГАРАГТ ТҮР ЗОГСООВ 2026/04/18
ЗАЙСАН, НҮХТИЙН АМАНД ОРШИН СУУГЧД 125 ИРГЭНИЙ ГАЗАР ЭЗЭМШИХ АСУУДЛЫГ … 2026/04/18
С.АМАРСАЙХАН: ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧДИЙН ӨМНӨ ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭ… 2026/04/18
ЦЭЦ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУ… 2026/04/18
НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ХҮЧТЭЙ ШОРООН ШУУРГА ШУУРНА 2026/04/18
ЕВРО-5 СТАНДАРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО 2026/04/17
ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГО… 2026/04/17
Л.ЭНХРИЙЛЭН АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО 2026/04/17
П.БАТБААТАРЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛОВ 2026/04/17
Их Уншсан
НҮБ-ЫН ОРМУЗЫН ХООЛОЙН ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛ СУЛАРЧ, ТРАМП ИРАНЫГ НЭГ … 2026/04/07
М.МӨНХ-ОРГИЛ, Б.БОЛД, Э.ГҮНДАЛАЙ НАР УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДАД ТҮРҮҮЛЛ… 2026/04/07
МОНГОЛЫН БАГ АЗИ ТИВИЙН АВАРГАД ТЭРГҮҮЛЛЭЭ 2026/04/18
Д.ТОГТОХСҮРЭНГЭЭС ХАХУУЛИЙН 250 САЯ ТӨГРӨГИЙГ ХУРААН АВЧ, 1.8 ТЭРБУМЫН… 2026/04/14
МАЗААЛАЙ БААВГАЙД САНСРЫН ДОХИОЛОЛ БҮХИЙ ХҮЗҮҮВЧ ЗҮҮЛЭЭ 2026/04/15
ДАРХАН-УУЛ АЙМАГТ ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ … 2026/04/08
ХОЛИМОГ БАГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
ДЭМБ-Д АХЛАХ ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАЖ БАЙСАН Д.БАЯРСАЙХАНТАЙ ЭМДЕГ ХАМТРАН АЖ… 2026/04/10
COP17 БАГА ХУРЛЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫГ ТОДОРХОЙЛО… 2026/04/14
Х.НЯМБААТАР: ҮХРИЙН МАХНЫ ҮНИЙГ 3000, ХОНИНЫХЫГ 2000 ТӨГРӨГӨӨР НЭМСЭН 2026/04/09
КОП17 БАГА ХУРАЛД ИРЭХ ОЛОН УЛСЫН ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД, ОРОЛЦОГЧ ТАЛУУДА… 2026/04/14
Б.НАСАНТОГТОХОД ХОЛБОГДОХ ХЭРЭГТ 7.5 ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ 17 ҮЛ ХӨДЛӨХ … 2026/04/08
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ ДААТГУУЛАГЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭ… 2026/04/09
С.АМАРСАЙХАН: СИСТЕМ НЭГДЭХГҮЙ БОЛ ШУДАРГА ЁС БҮРДЭХГҮЙ 2026/04/17
ХЭҮК: ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ДУНД ХҮҮХДЭЭ ҮЛ ХАЙХРАХ ХАНДЛАГА 57 ХУВЬТАЙ БАЙНА 2026/04/10