ИЛ ТОД МЭДЭЭЛЭХ СИСТЕМ НЭВТРҮҮЛСНЭЭР ЭМИЙН ҮНИЙН ЗӨРҮҮ БАГАСЖЭЭ


Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2026.02.12/ цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулж, Эрүүл мэндийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны газрын дарга нар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, ХӨСҮТ, ГССҮТ-ийн дарга нар зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулж байна. 

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэвлэлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ  нийгмийн эрүүл мэндийн томоохон тогтолцоо Монгол Улсад бүрдэх чухал шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн (2025.2.11) хуралдаанаас гаргасныг онцлов. 

Энэ нь Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг дэмжсэн явдал юм. Тус төв байгуулагдсанаар өвчин гарсны дараа аргацаан эмчлэх бус, эрсдэлийг урьдчилан илрүүлж, эрт сэрэмжлүүлэх, болзошгүй аюулыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэн, салбар хоорондын уялдаа холбоог нэг цэгээс зангидах үндэсний хэмжээний чадамж бий болно..   

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эмийн үнийг ил тод мэдээлэх системийн талаар одоогоос гурван сар гаруйн өмнө мэдээлж, тэндээс иргэд эмийн үнэ, байршлын хамт нээлттэй харж болно гэж мэдэгдсэн. https://em.hdc.gov.mn/ хаягаар нэвтрэн эмийн үнэ хаана хэдэн төгрөг байгаа, хэрэглэх заавар, хориглох зүйлстэй танилцаж болох энэ системийг иргэдэд нээлттэй болгосноор үнийн зөрүү ойролцоо болсон байна гээд аспирин 81 дээр жишээ авав. Тухайлбал, одоогоос 3 сар гаруйн өмнө уг системийг танилцуулахад аспирины үнэ эмийн сангуудад өөр өөр, тухайлбал 5000-10000 төгрөгийн зөрүүтэй байсан бол одоо хамаагүй буурсан байгааг бодитоор систем дээр харуулсан юм. Дэлгэц дээр харуулсан үнийн дүнгээр эмийн сангуудад аспирин 81 болон ижил төстэй бүтээгдэхүүнүүд 10500-11700 орчим төгрөгийн үнэтэй буюу 1000 гаруй төгрөгөөс хэтрэхгүй зөрүүтэй байсан юм. 

Гэхдээ цаашид ч иргэд эмийн үнэд илүү анхаарал хандуулах, энэ системийг ашиглах хэрэгтэй байна, одоогоор 36000 орчим хүн хандаад байгааг өсгөх шаардлагатай тул олон нийтэд сурталчлах хэрэгтэй гэж үзэж буйгаа Ж.Чинбүрэн сайд илэрхийлэв. 

Хэвлэлийн хурлаар CDC буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулах Засгийн газрын шийдвэр, улаанбурхан өвчний нөхцөл байдал, дархлаажуулалт, хаврын бэлтгэл, цагаан сарын баярын үеэр эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зөвлөмж, Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалингийн асуудал, эмийн үнэ болон эмийн сангийн байршлын мэдээллийн систем, түүний хэрэглээ, иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авсан эсэхээ шалгах боломж, заавар зэргийн талаар маш тодорхой мэдээллийг өгөв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНГОЛ УЛСЫГ ГАДААД ХЭЛНЭЭ MONGOL ХЭМЭЭН НЭРЛЭЖ, БИЧИЖ ХЭВШҮҮЛЭХ НЬ ЗҮ… 13 минутын өмнө
​ ЕВРОПЫН ОХИДЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ, 1 ТУСГАЙ … 1 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫГ ТОДОРХОЙЛО… 3 цагийн өмнө
ХЭҮК: МОПЕД, СКҮҮТЕР, СУРРОН, ЦАХИЛГААН ДУГУЙН ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙГО… 4 цагийн өмнө
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН 2019-2025 ОНЫ НОГДОЛ АШГИЙН ГҮЙЦЭТГЭЛД АУДИТ ХИЙН… 7 цагийн өмнө
ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОРЫН ЗАРИМ ХЭСЭГ, ӨВӨРХАНГАЙН БАРУУН ХЭСГЭЭР САЛХИ… 8 цагийн өмнө
Н.УЧРАЛ: COP17 БАГА ХУРЛЫН САНХҮҮЖИЛТ НЭЭЛТТЭЙ БАЙХ ЁСТОЙ 18 цагийн өмнө
Ч.ЛОДОЙСАМБУУ: ТУСГААР УЛСЫН ПАРЛАМЕНТЫГ ДУРААР ОНГИЧИЖ ХҮЧГҮЙ БОЛГОХ … 19 цагийн өмнө
ЭХЭМҮТ-Д 156 ХҮҮХЭД МЭНДЭЛЖ, ИХЭР ТӨРӨЛТ 9 БҮРТГЭГДЖЭЭ 20 цагийн өмнө
ТУСГАЙ САНГУУДАД ХИЙСЭН АУДИТААР 129.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 57 ЗӨРЧИЛ ИЛЭР… 23 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫГ АЖЛЫН 4 ӨДРИЙН ГОРИМ РУУ ШИ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН 30000 ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙГ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУР… Өчигдөр
НЭГДҮГЭЭР УЛИРАЛД АЛБАДАН ГАРГАСАН ГАДААДЫН ИРГЭДИЙН ТОО 28.84 ХУВИАР … Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮ… Өчигдөр
ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН БАРЬЦАА ХӨРӨНГИЙН ЗӨРЧЛИЙГ БҮРЭН … Өчигдөр
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОДЫН ТАЛ НУТГААР БОРОО, НОЙТОН … Өчигдөр
АНУ-ИРАНЫ ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭ 21 ЦАГ ҮРГЭЛЖИЛСЭН Ч БҮТЭЛГҮЙТЛЭЭ 2026/04/12
УЛААНБААТАРТ СЭРҮҮСЭЖ, 0-2 ХЭМ ДУЛААН БАЙНА 2026/04/12
БАРУУН, ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, НОЙТОН ЦАС ОР… 2026/04/11
ХЭҮК: ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ДУНД ХҮҮХДЭЭ ҮЛ ХАЙХРАХ ХАНДЛАГА 57 ХУВЬТАЙ БАЙНА 2026/04/10
Их Уншсан
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ-ҮХРИЙН ОРД 2026/04/01
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2026/04/01
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2026/04/01
ЧИ БОЛ ХҮМҮҮСИЙН ДУНДАХ ДӨРӨВДҮГЭЭР САР 2026/04/06
​2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2026/04/02
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ-ХИЛЭНЦИЙН ОРД 2026/04/04
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2026/04/04
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2026/04/04
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2026/04/04
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХУМХЫН ОРД 2026/04/04
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙН ОРД 2026/04/01
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙН ОРД 2026/04/01
​ 2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2026/04/04
С.МАНЛАЙ, Б.ДЭЛГЭРМӨРӨН, Э.ЭРДЭНЭБИЛЭГ НАР УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД… 2026/04/03
Ж.ЧИНБҮРЭНГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН АЛБАН ТУШААЛД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ… 2026/03/31