Хүүхэд хамгааллын тухай хуульд заасны дагуу боловсролын байгууллага нь хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх, эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчидтай хамтран хүүхдийг хамгаалах үүрэгтэй.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэл буюу мопед, скүүтер, суррон, цахилгаан дугуйны хэрэглээ өсвөр үеийнхний дунд нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор хүүхэд өртсөн болон бусдыг гэмтээсэн осол, гэмтлийн тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын ерөнхий газар, Монголын хувийн сургуулиудын холбоонд хамтран ажиллах албан бичиг хүргүүллээ.
Мөн энэхүү ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудаар дамжуулан эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий ил захидал хүргүүлсэн байна.
"ХАВРААС ХАМТДАА АЮУЛГҮЙ ЗОРЧЪЁ" АЯН
#ХамтдааАюулгүйЗорчъё
#ХЭҮК
Тээврийн Цагдаагийн Алба
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна