ӨВЧНИЙ ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БАЙГУУЛЖ, ТАВДУГААР САРААС ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЭХЛҮҮЛНЭ


Монгол Улсын Засгийн газар өнөөдөр эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй шинэчлэл хийх түүхэн шийдвэр гаргаж, Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг дэмжлээ.

Энэхүү үндэсний төв нь өвчин гарсны дараа аргацаан эмчлэх бус, эрсдэлийг урьдчилан илрүүлж, эрт сэрэмжлүүлэх, болзошгүй аюулыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэн, салбар хоорондын уялдаа холбоог нэг цэгээс зангидах үндэсний хэмжээний чадамж юм. Өөрөөр хэлбэл, энэ нь шинэ эмнэлэг байгуулах тухай асуудал бус, харин улс орны эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах, Засгийн газрын шийдвэр гаргалтыг нотолгоонд тулгуурлан дэмжих стратегийн институц юм.

Дэлхийн улс орнууд ийм тогтолцоог эрүүл мэндийн салбарынхаа тулгуур багана болгож байна. АНУ-ын CDC, БНСУ-ын KDCA, Европын ECDC, Сингапурын CDC зэрэг байгууллагууд 24 цагийн турш тандалт, судалгаа, эрсдэлийн үнэлгээг тасралтгүй гүйцэтгэж, үндэсний аюулгүй байдлын түвшинд ажиллаж байна. КОВИД-19 цар тахлын сургамж нь дараагийн цар тахал “хэзээ” гарах вэ гэдэг асуулт үлдээснээс бус, “гарах уу, үгүй юу” гэх эргэлзээг нэгэнт арилгасан билээ.

Манай улсын хувьд нийгмийн эрүүл мэндийн чиг үүрэг өнөөдрийг хүртэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагуудад хуваагдан хэрэгжиж ирсэн нь уялдаа холбоо, нэгдсэн удирдлагын хувьд сул тал дагуулж байсан. Шинээр байгуулах үндэсний төв нь эдгээр байгууллагын нийгмийн эрүүл мэндийн чиг үүргийг нэг удирдлага дор төвлөрүүлж, зохион байгуулалтын цогц шинэчлэлийг хэрэгжүүлнэ.

Энэ нь шинэ барилга байгууламж барих, төсөвт нэмэлт дарамт үүсгэх шийдвэр биш. Харин одоо байгаа бүтэц, нөөц боломжийг оновчтой нэгтгэж, үр ашиг, хариуцлагыг нэмэгдүүлэх институцийн реформ юм.

Ингэснээр тандалт, лаборатори, тархвар судлал, мэдээллийн нэгдсэн тогтолцоо харилцан уялдаж, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед шуурхай, үр нөлөөтэй хариу арга хэмжээ авах чадавх бэхжинэ. Мөн бодлогын нэгдмэл байдал хангагдаж, олон улсын жишигт нийцсэн лабораторийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх суурь бүрдэнэ.

Засгийн газрын шийдвэрийн дагуу Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийг байгуулах ажлыг 2–3 сарын хугацаанд үе шаттай хэрэгжүүлж, энэ оны тавдугаар сараас үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл хангаад байна.

Өнөөдөр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн CDC буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулах ажлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахдаа,

CDC буюу “Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв гэдэг бол халдвар болон халдварт бус өвчин гарсны дараа эмчлэх биш, улс орныг эрсдэлээс хамгаалдаг эрт сэрэмжлүүлэх үндэсний систем юм. Бид одоо гал гарсны дараа гал унтраадаг тогтолцоотой байна. Халдварт өвчний эмчилгээ нь нэг байгууллагад, тандалт нь өөр бүтцэд, эрсдэлийн үнэлгээ нь нэгдсэн системгүй, хариуцлага нь тодорхой бус шуурхай мэдээлэл нэг төвд зангидагддаггүй. Тийм учраас аливаа шийдвэр хожимдож гарч, зардал өсөж, эрсдэл даамжирдаг. Харин CDC буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвтэй болсоноор,

– Эрсдэлийг эрт үе шатанд илрүүлж, тархалтыг хязгаарлах боломж нэмэгдэнэ.

– Шийдвэр гаргалт төвлөрч, шуурхай, нотолгоонд суурилна.

– Олон нийтэд хүрэх мэдээлэл нэгдсэн эх сурвалжтай болно.

CDC бол төсвийн нэмэлт дарамт бус. CDC бол эрсдэлийг бууруулах, зардлыг урьдчилан хэмнэх, үндэсний аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх стратегийн байгууллага юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
КОП17 БАГА ХУРАЛД ИРЭХ ОЛОН УЛСЫН ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД, ОРОЛЦОГЧ ТАЛУУДА… 12 цагийн өмнө
Д.ТОГТОХСҮРЭНГЭЭС ХАХУУЛИЙН 250 САЯ ТӨГРӨГИЙГ ХУРААН АВЧ, 1.8 ТЭРБУМЫН… 12 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫГ ГАДААД ХЭЛНЭЭ MONGOL ХЭМЭЭН НЭРЛЭЖ, БИЧИЖ ХЭВШҮҮЛЭХ НЬ ЗҮ… 12 цагийн өмнө
​ ЕВРОПЫН ОХИДЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ, 1 ТУСГАЙ … 14 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫГ ТОДОРХОЙЛО… 16 цагийн өмнө
ХЭҮК: МОПЕД, СКҮҮТЕР, СУРРОН, ЦАХИЛГААН ДУГУЙН ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙГО… 17 цагийн өмнө
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН 2019-2025 ОНЫ НОГДОЛ АШГИЙН ГҮЙЦЭТГЭЛД АУДИТ ХИЙН… 19 цагийн өмнө
ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОРЫН ЗАРИМ ХЭСЭГ, ӨВӨРХАНГАЙН БАРУУН ХЭСГЭЭР САЛХИ… 20 цагийн өмнө
Н.УЧРАЛ: COP17 БАГА ХУРЛЫН САНХҮҮЖИЛТ НЭЭЛТТЭЙ БАЙХ ЁСТОЙ Өчигдөр
Ч.ЛОДОЙСАМБУУ: ТУСГААР УЛСЫН ПАРЛАМЕНТЫГ ДУРААР ОНГИЧИЖ ХҮЧГҮЙ БОЛГОХ … Өчигдөр
ЭХЭМҮТ-Д 156 ХҮҮХЭД МЭНДЭЛЖ, ИХЭР ТӨРӨЛТ 9 БҮРТГЭГДЖЭЭ Өчигдөр
ТУСГАЙ САНГУУДАД ХИЙСЭН АУДИТААР 129.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 57 ЗӨРЧИЛ ИЛЭР… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫГ АЖЛЫН 4 ӨДРИЙН ГОРИМ РУУ ШИ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН 30000 ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙГ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУР… Өчигдөр
НЭГДҮГЭЭР УЛИРАЛД АЛБАДАН ГАРГАСАН ГАДААДЫН ИРГЭДИЙН ТОО 28.84 ХУВИАР … Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ҮНЭ ТӨЛБӨРГҮ… Өчигдөр
ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН БАРЬЦАА ХӨРӨНГИЙН ЗӨРЧЛИЙГ БҮРЭН … Өчигдөр
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОДЫН ТАЛ НУТГААР БОРОО, НОЙТОН … Өчигдөр
АНУ-ИРАНЫ ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭ 21 ЦАГ ҮРГЭЛЖИЛСЭН Ч БҮТЭЛГҮЙТЛЭЭ 2026/04/12
УЛААНБААТАРТ СЭРҮҮСЭЖ, 0-2 ХЭМ ДУЛААН БАЙНА 2026/04/12
Их Уншсан
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ-ҮХРИЙН ОРД 2026/04/01
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2026/04/01
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2026/04/01
ЧИ БОЛ ХҮМҮҮСИЙН ДУНДАХ ДӨРӨВДҮГЭЭР САР 2026/04/06
​2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2026/04/02
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ-ХИЛЭНЦИЙН ОРД 2026/04/04
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2026/04/04
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2026/04/04
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2026/04/04
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХУМХЫН ОРД 2026/04/04
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙН ОРД 2026/04/01
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙН ОРД 2026/04/01
​ 2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2026/04/04
С.МАНЛАЙ, Б.ДЭЛГЭРМӨРӨН, Э.ЭРДЭНЭБИЛЭГ НАР УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД… 2026/04/03
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНД Т… 2026/04/01