ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНД ТАНИЛЦУУЛЖЭЭ


УИХ-ын Төсвийн байнгын хороо “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг,  санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг өнөөдөр /2026.04.01/ сонсов. 

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулсан юм. 

Тэрбээр энэхүү төслийг анх Улаанбаатар хотын бодлого, судалгааны институц болон Улаанбаатар хот байгуулалтын газар 2008 оноос төлөвлөж эхлээд 2013 онд Монгол Улсын Засгийн газрын 307 дугаар тогтоолоор хурдны зам барих тухай солбилцол батлах тухай тогтоолоор албажсан гэж байлаа. 2014 онд дөрвөн эгнээ бүхий нийт 36 км замын техник эдийн засгийн үндэслэл урьдчилсан зураг, төслийг  гүйцэтгэсэн. 2013 ондоо байгаль орчны нарийвчилсан үнэлгээ  анх батлагдсан байдаг байна.

Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Мөн тэрбээр уг төслийг “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 2040”-тэй уялдуулсан. Улаанбаатар хотын түгжрэлд энэ төсөлд маш их ач холбогдолтой. 2026 онд Улаанбаатар хотын автомашины тоо 804 мянга зорчигч хөдөлгөөн 2.4 сая болсон тул цаг үетэйгээ нийцүүлээд зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлээ шинэчлэх шаардлагатай болж, хот төлөвлөлт судалгааны институц 2025 оны 1 дүгээр сард шинэчилсэн гээд, хөдөлгөөний ачааллыг хэрхэн буурах талаар дэлгэрэнгүй тайлбарлав.

Туулын хурдны зам баригдсанаар хөдөлгөөний ачаалал хэрхэн буурах талаар доорх зурагнаас харна уу.

 

 

 

Мөн  төслийн төсөвт өртгийг доорх зурагнаас харна уу.

Гүйцэтгэгч компанийг 2025 оны 03 дугаар сард нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад 06 дугаар сард шалгаруулж, 07 дугаар сард гэрээ, хэлэлцээрийг хийсэн. БНХАУ-ын Хятадын "ХаоЮань групп" ХХК шалгарсан. Энэ компани нь олон улсдаа төмөр замын болон автозамын төслүүдийг хийж байсан туршлагатай хэмээн Нийслэлийн орлогч дарга тайлбарласан. 

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Мөнхсоёл, Ж.Батжаргал, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа, Х.Булгантуяа, Ц.Идэрбат, Д.Энхтүвшин, П.Пүрэвдаваа, Ч.Ундрам, Ж.Алдаржавхлан, Б.Түвшин, Ж.Золжаргал нар асуулт асууж, үг хэлсэн.


Гишүүд төслийн талаар иргэдийн мэдэх эрхийг хангахад чиглэж ажиллахгүй атлаа байгаль орчны төлөө санаа тавьсан иргэдийг эсрэг янз бүрийн хөдөлгөөн үүсгээд асуудлыг даамжруулж буйд анхаарах нь зүйтэй гээд цаашид нийслэл, аймгуудад баригдах томоохон бүтээн байгуулалтын талаар тухайн засаг захиргааны нэгжүүд иргэдээсээ санал асуулга авдаг болох гарц гаргалгааг гаргаж, ажиллах шаардлагатай гэж байлаа. Мөн уг төслийн төсөвт өртөг өссөн шалтгааныг илүүтэй тодруулав.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Төсөл хэрэгжиж авто зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын түгжрэл ирэх жилийн намар гэхэд 35 хувиар буурна. Маргааш нийслэл дээр тойрог 1 дүгээр хурдны замын тендер нээгдэнэ. Энэ амжилттай болсон тохиолдолд энэ хоёр зам 2027, 2028 онд нийлж, ашиглалтад ороод нэг тойрог зам болж байгаа юм. Энэ замууд нээгдсэнээр Улаанбаатар хотын авто замын түгжрэл 50 хувь буурна” гэв. Мөн тэрбээр Туулын хурдны автозамыг нийслэл өөрөө замын сан болон нийслэлийн татвар төлөгчдийн хураамжаар төвлөрүүлж, төсвөө гурван жилээр нь хуваарилан хийж байгаа гэлээ. Түүнчлэн 2013 онд дөрвөн эгнээ авто зам, 1.3 км гүүрэн байгууламжийн төсөвт өртөг 468 сая ам.доллар байсан. Тэгвэл 2025 оны техник эдийн засгийн үндэслэлээр зургаан эгнээ 9.9км гүүрэн байгууламжтай, өртөг нь 680 сая ам.доллар болж, өөрчлөгдөж байгаа гэж байлаа.

Мөн гишүүд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд баталгаажсан төсөв, үнэлгээ зэргийг баримталж ажиллах ёстойг анхааруулахын зэрэгцээ төслийн талаарх байгаль орчны нарийвчилсан үнэлгээний талаар илүүтэй лавласан юм.


Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хариултдаа, “2026 онд эрдэмтдийн хийсэн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ерөнхий дүгнэлтээр барилга угсралтын үед дунд зэрэг, ашиглалтын үед бага нөлөөтэй гэж гарсан. Энэ нь дотроо найман дэд бүлэгтэй. Жишээлбэл, агаарын чанарт нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь барилгын ажлын үед бол зургаа буюу дунд зэрэг, ашиглалтын үед бол 2.5 бага нөлөөтэй. Ургамлын нөмрөгт үзүүлэх нөлөөлөл хамгийн их буюу барилга ажлын үед найм, ашиглалтын үед бага нөлөөтэй гэж гарсан. 2013 оны байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд байгаль орчинд ашиглалтын үед бага нөлөөтэй учраас хэрэгжүүлж болно хэмээн дурдсан байдаг" гэх нэмэлт тайлбарыг өгсөн.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШДОО БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН БАЙНА 1 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР… 16 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: ЭНЭ ОДОН БОЛ ЭХ ХҮНИЙ ДУНДАРШГҮЙ ХАЙР, АЛДАР ХҮНДИЙН ИЛЭРХ… 17 цагийн өмнө
Ч.НЯМСАЙХАН, Ц.ГАНБААТАР НАР ГАВЬЯАТ НИСГЭГЧ, Д.ЭНХЦЭЦЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ … Өчигдөр
УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХӨВСГӨЛИЙН НУТГААР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ДАВАА ГҮВЭЭ Х… Өчигдөр
АЗИЙН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ МИАТ-ЫНХАНД 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЖ, АРД ТҮМНИЙ… Өчигдөр
УЛААНБААТАРТ СЭРҮҮСЭЖ, 13-15 ХЭМ ДУЛААН БАЙНА 2026/05/24
ЗАЙСАН, АРЦАТЫН АМАНД ОН УДААН ЖИЛ АМЬДАРСАН ИРГЭДЭД ГАЗАР АШИГЛАХ ЭРХ… 2026/05/23
МИАТ ТӨХК УЛААНБААТАР МАРАФОН-2026-Д ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГААР ОРОЛЦЛОО 2026/05/23
SILK ROAD CARAVAN АЯЛАЛ 8000 КМ ҮРГЭЛЖИЛЖ, МОНГОЛД ИРНЭ 2026/05/23
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ 6-19 ЦАГИЙН ХООРОНД ХЭСЭГЧЛЭН ХААЖ, СУРРОН, МОПЕД, … 2026/05/23
БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН… 2026/05/23
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 2026/05/23
ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭ… 2026/05/22
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 2026/05/22
ЦАЛИН ХӨЛСНИЙ НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖИНЭ 2026/05/21
НОМИН, М-МАРТ, МИНИЙ ДЭЛГҮҮР СҮЛЖЭЭНИЙ 81 САЛБАРААР НӨӨЦИЙН МАХ ХУДАЛД… 2026/05/21
СОР17:ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЗӨВЛӨЛДӨХ У… 2026/05/21
ИВЭЭЛИЙН ГЭГЭЭ БЯЦХАН МИСС-2026 ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС, МӨНГӨН ТИТМИЙН… 2026/05/21
Их Уншсан
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР Ч.НЯМСҮРЭН ГАВЬЯАТ ХУУЛЬ… 2026/05/13
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ЗУРГАДУГААР САРЫН 2-Н… 2026/05/12
ЦЭЦ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ ЗӨВХӨН НЭГ УДАА ТОМИЛОХООР ЗААСАН НЬ… 2026/05/19
ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД СЕХ-НД НЭР ДЭВШСЭН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГ… 2026/05/19
ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМТОЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ… 2026/05/13
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МУБИС, ХААИС-ИЙН БАГШ, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАВ 2026/05/14
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 38 ОРЧИМ ХУВИАР ӨСӨЖ, НИЙТ ИНФЛЯЦЫН 3.4 … 2026/05/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 7.4 ХУВИАР, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 10 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/05/12
УЛААНБААТАРТ 9-11 ХЭМ ДУЛААН 2026/05/14
ГУРВААС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛИЙГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ТЭРГҮҮН ЭЭЛЖИД ХАМРУ… 2026/05/20
ЦАГДАН ХОРИХ, ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХЯЗГААРЛАНА 2026/05/13
ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ НОГООН ДАТА ТӨВ БАЙГУУ… 2026/05/13
ХУУЛЬ ЗҮЙН САЛБАР ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ 2026/05/14
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО 2026/05/13
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ЦЭЦИЙН ХҮЧИНГҮЙ Б… 2026/05/15