Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал COP17 Зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаны Ногоон бүс хариуцсан дэд хорооны III хуралдаан 12 дугаар сарын 03-ны өдөр болжээ.
Тус дэд хороог Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн Захирагчийн Ажлын албаны дарга Г.Батзориг ахлан ажиллаж байгаа. Дэд хорооны энэ удаагийн хурлаар "Ногоон бүс"-ийн төлөвлөлтийн эскиз зургийг баталж, цаг үеийн асуудал болон цаашид анхаарах ажлуудаа тодорхойлж, санал солилцжээ.

COP17-ын үеэр цөлжилт, газрын доройтлын чиглэлээр ажилладаг эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, залуучуудын төлөөллийн уялдааг хангаж, мөн сайн туршлага, төсөл, технологи, инновацыг таниулах, Монголын өв соёл уламжлалыг сурталчлах зэрэгт Ногоон бүс хариуцсан дэд хороо онцгой анхааран ажиллаж байна.
#COP17 Зохион байгуулах Үндэсний хороо
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна