Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр манай улсад ижил нэртэй хос 36, нэг өдөр төрсөн хос 287, ижил сар, өдөр төрсөн хос 1816, Валентиний өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд төрсөн хос 4 байна.
Гэрлэсэн хүн амыг насны бүлгээр хуваавал 18-24 насны эрчүүдийн 2.8 хувь, эмэгтэйчүүдийн 6.4 хувь, 25-34 насны эрчүүдийн 43.7 хувь, эмэгтэйчүүдийн 55.5 хувь, 35-44 насны эрчүүдийн 82.1 хувь, эмэгтэйчүүдийн 86 хувь, 45-54 насны эрчүүдийн 91.1 хувь, эмэгтэйчүүдийн 92.5 хувь, 55-аас дээш насны эрчүүд, эмэгтэйчүүдийн 95.8 хувь тус тус гэрлэсэн байна.
Мөн тус хорооноос зарим нэртэй хэдэн хүн байгаа талаар сонирхолтой статистик гаргажээ. Тухайлбал, Гэгээн-Учрал183, Сэтгэл 36, Хайр 16, Хайрмаа 9, Үнэнч, Цэцэгхэн тус бүр 8, Үзэсгэлэнт 5, Хос 4, Валентин 3, Балсар, Хайрынбурхан, Хайрт тус бүр 1 байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна