Чанасан хонины ууц, утсан үхрийн өвчүү, хөлдөөсөн буузыг хууль бусаар авах тохиолдол цөөнгүй гарч байна гэж цагдаагийн байгуулагаас мэдээлжээ.
Тухайлбал, энэ оны хоёрдугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт “Зуслангийн байшинд хулгайч орж, 2 ширхэг өвчүү, 1 тооны үхрийн мах алдагдсан байна”, хоёрдугаар сарын 07-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд хулгайч орсон байна” гэх мэдээллийг авч шалгахад 1 ширхэг хонины ууц, 2 ширхэг мөнгө аяга алдагдсан хэргийг тус тус шалгаж байна.
Иймд иргэдийг сар шинийн баяртаа зориулан бэлтгэсэн хүнс, эд зүйлсээ хадгалахдаа цоож түгжээг сайтар бэхлэх, сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг сануулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна