ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ 25 АЛБАН ТУШААЛТНЫГ ШАЛГАНА


Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2024 оны эхний хагас жилд  иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд  нийт 263 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгажээ. 

Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлах үүрэгтэй бөгөөд зарим албан тушаалтан өөрийн өмчлөлд шинээр нэмэгдсэн үл хөдлөх хөрөнгө орон сууц, зуслангийн байшин, газар, авто тээврийн хэрэгсэл зэрэг үл хөдлөх хөрөнгийн худалдан авсан эх үүсвэрийг нотолж, тайлбарлаж чадаагүй, улмаар тухайн хөрөнгө нь мэдүүлэг гаргагчийн хууль ёсны орлогоор бий болсон болох нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр нийт 25 албан тушаалтныг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна..

Үүнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагийн газар, хэлтсийн дарга, ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд буюу “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Эрчим хүчний яам, Татварын ерөнхий газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд байна.

Тухайлбал Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж байсан албан тушаалтан нь хамаарал бүхий этгээдийнхээ үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийн нэр дээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгосон тусгай зөвшөөрлийг авсан, түүнчлэн Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан худалдан авах үйл ажиллагаанд оролцож гэрээ байгуулсан, улмаар эмийн сан, эмийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж орлого олж байгаа, тусгай зөвшөөрөл олгоход албан тушаалын байдлаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон, мөн эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалтан “Т” нь хамаарал бүхий этгээдийн нэр дээр амины орон сууц 1, хамтран амьдрагчийн нэр дээр амины орон сууц 1, орон сууц 3, өндөр үнэлгээтэй автомашин 2-ыг өмчилсөн ба эх үүсвэр нь хууль ёсны орлогоос илт давсан дүнтэй байжээ..

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь албан тушаалтны хууль бус орлого, хөрөнгийг илрүүлэх чиглэлээр татварын байгууллага болон бусад бүртгэл, хяналтын байгууллагатай хамтарч нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон нуугдмал эд хөрөнгийг илрүүлэхэд хяналт тавин ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.НЯМСАЙХАН, Ц.ГАНБААТАР НАР ГАВЬЯАТ НИСГЭГЧ, Д.ЭНХЦЭЦЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ … 7 цагийн өмнө
УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХӨВСГӨЛИЙН НУТГААР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ДАВАА ГҮВЭЭ Х… 8 цагийн өмнө
АЗИЙН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ МИАТ-ЫНХАНД 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЖ, АРД ТҮМНИЙ… Өчигдөр
УЛААНБААТАРТ СЭРҮҮСЭЖ, 13-15 ХЭМ ДУЛААН БАЙНА Өчигдөр
ЗАЙСАН, АРЦАТЫН АМАНД ОН УДААН ЖИЛ АМЬДАРСАН ИРГЭДЭД ГАЗАР АШИГЛАХ ЭРХ… Өчигдөр
МИАТ ТӨХК УЛААНБААТАР МАРАФОН-2026-Д ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГААР ОРОЛЦЛОО 2026/05/23
SILK ROAD CARAVAN АЯЛАЛ 8000 КМ ҮРГЭЛЖИЛЖ, МОНГОЛД ИРНЭ 2026/05/23
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ 6-19 ЦАГИЙН ХООРОНД ХЭСЭГЧЛЭН ХААЖ, СУРРОН, МОПЕД, … 2026/05/23
БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН… 2026/05/23
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 2026/05/23
ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭ… 2026/05/22
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 2026/05/22
ЦАЛИН ХӨЛСНИЙ НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖИНЭ 2026/05/21
НОМИН, М-МАРТ, МИНИЙ ДЭЛГҮҮР СҮЛЖЭЭНИЙ 81 САЛБАРААР НӨӨЦИЙН МАХ ХУДАЛД… 2026/05/21
СОР17:ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЗӨВЛӨЛДӨХ У… 2026/05/21
ИВЭЭЛИЙН ГЭГЭЭ БЯЦХАН МИСС-2026 ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС, МӨНГӨН ТИТМИЙН… 2026/05/21
ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖУРАМ БОЛОВСР… 2026/05/21
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 15-17 ХЭМ ДУЛААН 2026/05/21
ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД БАНК, САНХҮҮГИЙН САЛБ… 2026/05/20
Их Уншсан
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР Ч.НЯМСҮРЭН ГАВЬЯАТ ХУУЛЬ… 2026/05/13
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ЗУРГАДУГААР САРЫН 2-Н… 2026/05/12
ЦЭЦ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ ЗӨВХӨН НЭГ УДАА ТОМИЛОХООР ЗААСАН НЬ… 2026/05/19
ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД СЕХ-НД НЭР ДЭВШСЭН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГ… 2026/05/19
ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМТОЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ… 2026/05/13
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 38 ОРЧИМ ХУВИАР ӨСӨЖ, НИЙТ ИНФЛЯЦЫН 3.4 … 2026/05/14
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МУБИС, ХААИС-ИЙН БАГШ, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАВ 2026/05/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 7.4 ХУВИАР, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 10 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/05/12
УЛААНБААТАРТ 9-11 ХЭМ ДУЛААН 2026/05/14
МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ТЭРГҮҮЛСЭН НАЙРАГЧ МӨНГӨН … 2026/05/11
ГУРВААС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛИЙГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ТЭРГҮҮН ЭЭЛЖИД ХАМРУ… 2026/05/20
ЦАГДАН ХОРИХ, ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХЯЗГААРЛАНА 2026/05/13
ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ НОГООН ДАТА ТӨВ БАЙГУУ… 2026/05/13
ХУУЛЬ ЗҮЙН САЛБАР ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ 2026/05/14
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО 2026/05/13