АВЛИГАТАЙ "ТЭМЦЭХ"-Д ИРГЭНИЙ НИЙГЭМ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ҮҮРГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХУРАЛДАВ


Авлигатай тэмцэх газар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран “Авлигыг илрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаанд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдэвт бага хурлыг 2024 оны 8 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх газрын “Олон нийтийн төв”-д зохион байгуулж байна.

Уг бага хуралд АНУ-ын Засгийн газар, Олон улсын мансууруулах бодистой тэмцэх хууль сахиулах товчоо, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн Авлигатай тэмцэх багийн мэргэжилтнүүд болон Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож байна.   

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны авлигатай тэмцэх зөвлөх ноён Жон Хайде, тус албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн эрх зүйн мэргэжилтэн хатагтай Мегуми Хара нар “Монгол Улс авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийн тулд томоохон шинэчлэл хийж байна. Иймд үндэсний хэмжээнд авлигатай тэмцэхэд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг зүй ёсоор хүлээн зөвшөөрч, өөр хоорондоо болон засгийн газартай мэдээлэл солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тэдний оролцоог бүрэн дүүрэн ашиглахад хангагдаагүй техникийн туслалцааны хэрэгцээг тодорхойлох нь чухал бөгөөд цаг үеэ олсон ажил болно” хэмээн онцлон тэмдэглэв.

Бага хурлыг Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням нээж хэлсэн үгэндээ авлигатай тэмцэхэд шударга ёс, ил тод байдлыг нийгэмд цогцлооход төрийн байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагуудын нээлттэй, хуулийн хүрээний хамтын ажиллагаа нэн чухлыг дурдаад өмнөх бага хурлаар гарсан санал дүгнэлтэд тулгуурлан цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга зам, алхмыг тодорхойлох нь бага хурлын нэг зорилго гэдгийг хэлж, оролцогчдод амжилт хүслээ.

“Авлигыг илрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаанд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдэвт бага хурлаар талууд иргэний нийгэмд үйлчлэх харилцааны механизм, иргэний нийгмийн байгууллагад туслах, нөлөөллийн ажилд шаардлагатай мэдээллээр хангах, мэдээлэл цуглуулах өнөөгийн туршлага, дутагдал, боломж, нээлттэй эх сурвалжийн мэдээллийг ашиглах чадавхийг бэхжүүлэх зэрэг өргөн сэдвээр санал солилцож цаашид хийх алхмыг тодорхойлно.

Уг бага хурлыг зохион байгуулснаар авлигатай тэмцэхэд иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн оролцоог хангах таатай орчныг бүрдүүлэх, эргэх холбоо бий болгох алхмыг тодорхойлох, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, оролцогч талуудын түншлэлийг дэмжих зэрэг ач холбогдолтой юм.

Бага хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд “Төрийн мэдээллийг ашиглах”, “Шийдвэр гаргах, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийн санаа бодлыг тусгах”, “Харилцаа холбоо, мэдээлэл ашиглалтыг сайжруулах, иргэдийн санал хүсэлтийг шийдвэр гаргахад тусгах арга замыг тодорхойлох, хуваалцах” зэрэг сэдвээр ярилцана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.НЯМСАЙХАН, Ц.ГАНБААТАР НАР ГАВЬЯАТ НИСГЭГЧ, Д.ЭНХЦЭЦЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ … 7 цагийн өмнө
УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХӨВСГӨЛИЙН НУТГААР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ДАВАА ГҮВЭЭ Х… 8 цагийн өмнө
АЗИЙН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ МИАТ-ЫНХАНД 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЖ, АРД ТҮМНИЙ… Өчигдөр
УЛААНБААТАРТ СЭРҮҮСЭЖ, 13-15 ХЭМ ДУЛААН БАЙНА Өчигдөр
ЗАЙСАН, АРЦАТЫН АМАНД ОН УДААН ЖИЛ АМЬДАРСАН ИРГЭДЭД ГАЗАР АШИГЛАХ ЭРХ… Өчигдөр
МИАТ ТӨХК УЛААНБААТАР МАРАФОН-2026-Д ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГААР ОРОЛЦЛОО 2026/05/23
SILK ROAD CARAVAN АЯЛАЛ 8000 КМ ҮРГЭЛЖИЛЖ, МОНГОЛД ИРНЭ 2026/05/23
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ 6-19 ЦАГИЙН ХООРОНД ХЭСЭГЧЛЭН ХААЖ, СУРРОН, МОПЕД, … 2026/05/23
БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН… 2026/05/23
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 2026/05/23
ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭ… 2026/05/22
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 2026/05/22
ЦАЛИН ХӨЛСНИЙ НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖИНЭ 2026/05/21
НОМИН, М-МАРТ, МИНИЙ ДЭЛГҮҮР СҮЛЖЭЭНИЙ 81 САЛБАРААР НӨӨЦИЙН МАХ ХУДАЛД… 2026/05/21
СОР17:ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЗӨВЛӨЛДӨХ У… 2026/05/21
ИВЭЭЛИЙН ГЭГЭЭ БЯЦХАН МИСС-2026 ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС, МӨНГӨН ТИТМИЙН… 2026/05/21
ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖУРАМ БОЛОВСР… 2026/05/21
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 15-17 ХЭМ ДУЛААН 2026/05/21
ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД БАНК, САНХҮҮГИЙН САЛБ… 2026/05/20
Их Уншсан
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР Ч.НЯМСҮРЭН ГАВЬЯАТ ХУУЛЬ… 2026/05/13
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ЗУРГАДУГААР САРЫН 2-Н… 2026/05/12
ЦЭЦ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ ЗӨВХӨН НЭГ УДАА ТОМИЛОХООР ЗААСАН НЬ… 2026/05/19
ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД СЕХ-НД НЭР ДЭВШСЭН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГ… 2026/05/19
ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМТОЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ… 2026/05/13
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 38 ОРЧИМ ХУВИАР ӨСӨЖ, НИЙТ ИНФЛЯЦЫН 3.4 … 2026/05/14
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МУБИС, ХААИС-ИЙН БАГШ, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАВ 2026/05/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 7.4 ХУВИАР, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 10 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/05/12
УЛААНБААТАРТ 9-11 ХЭМ ДУЛААН 2026/05/14
МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ТЭРГҮҮЛСЭН НАЙРАГЧ МӨНГӨН … 2026/05/11
ГУРВААС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛИЙГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ТЭРГҮҮН ЭЭЛЖИД ХАМРУ… 2026/05/20
ЦАГДАН ХОРИХ, ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХЯЗГААРЛАНА 2026/05/13
ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ НОГООН ДАТА ТӨВ БАЙГУУ… 2026/05/13
ХУУЛЬ ЗҮЙН САЛБАР ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ 2026/05/14
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО 2026/05/13