​ АНЧЕЛОТТИГИЙН ГЭСЭН ЗАГВАР БАЙХГҮЙ!


Европын Аваргуудын лигийн финалын өдөр ойртсоор байна. Зургаадугаар сарын 1-нд Лондоны “Уэмбли”-д Испанийн “Реал Мадрид”-ынхан Германы “Боруссиа Дортмунд”-тай тулж, хэн нь Европын клубүүдийн хамгийн алдартай цомыг гардахаа шийдэх болно.

Мадридын клубын дасгалжуулагч Карло Анчелотти энэ чухал тоглолтын өмнө өөрт нь тогтсон загвар байдаггүй талаар ам нээжээ.

“Надад тоглолтын тогтсон загвар байхгүй гэдгийг та бүхэн бэлхнээ харж байгаа. Анчелоттигийн гэсэн загвар байхгүй. Би байнга өөрчлөгдөж байдаг учраас намайг яг ямар загварын хөлбөмбөг тоглуулдгийг тоймлож,тогтож хэлэх хэцүү. Хөлбөмбөгчдийн өгөгдөл, бэлтгэлээс хамаарч би загвараа сонгодог.

Шөвгийн наймд бид “Манчестер Сити”-тэй арагш сууж, маш хүчтэй хамгаалалттайгаар тоглосон. Энэ улиралд ганц хоёр удаа л тэгж тоглож үзсэн. Ер нь тэгж тоглодоггүй, ихэвчлэн өөрсдөө довтолдог. Гэвч тэгж тогловол хожих магадлал илүү гэж тооцсон юм.

Энэ улиралд бидэнд Бензема байхгүй. Гэвч Бэллингэм ирсэн. Мөн Винисиус, Родриго гэх хоёр гайхалтай довтлогч байна. Гэхдээ хоёулаа жигүүрийн тоглогчид. Ингээд бид Винисиус, Родриго хоёрыг урдаа тавиад, тэдний ард, 10 дээр Бэллингэмийг гаргаж 4-3-1-2-оор гэж тоглож эхэлсэн.

Эхэндээ бидний тоглолтын энэ загвар зохиж байлаа. Бэллингэм ч олон гоол орууллаа. Гэвч дараа нь “Атлетико”-гийн хөндлөн дамжуулалтуудад хэрчүүлж, гурван гоол алдсан учир жигүүрээ хаах шаардлага тулгарсан. Ингээд тоглолтын загвараа өөрчилж, Жүд хамгаалалтанд туслах болсон.

Хөлбөмбөгчдөдөө аль болох төвөг удалгүйгээр шинэ загвар руу шилжихийг хичээдэг. Хэрвээ Винисиус хамгаалалтанд нэмэр болохыг хүсэхгүй байвал хүчээр тулгахгүй. Хамгаалалтанд угаасаа сайн тоглодоггүй болохоор түүнд эрх чөлөөг нь өгсөн. Винисиус 1vs1 үргэлж маш сайн тоглодог. Гэвч жаахан арагш татаж, гүнээс тогловол илүү ашигтай гэж үзсэн. Хурдтай, авъяастай тоглогч ч гэлээ жигүүрт гарахаараа дор хаяж хоёр тоглогчийг хуурч гарч ирэх шаардлага тулгардаг. Харин төв рүү татчихаар нэгийн хүрэлтээр гоол оруулах боломж нь нээгдсэн” хэмээн Анчелотти өгүүлжээ.

“Реал Мадрид”-ын түүхийн талаар Анчелотти ярихдаа “Бид домгуудаа хэзээ ч мартдаггүй. Ди Стефано, Ди Стефано гээд сануулсан, харуулсан зүйлс хаа сайгүй байдаг. Бэлтгэлийн баазад ирэхэд л тодоос тод харагдаж байдаг.

“Сантьяго Бернабеу”-д Бурхан цагаан өмсгөлтэй байдаг гэж ярьцгаадаг. Магадгүй тийм ч юм билүү. Гэхдээ бурхан алдааг өршөөдөггүй, шийтгэдэг гэж би боддог. Хэрвээ алдаа гаргавал цагаан өмсгөлтэй Бурхан өршөөхгүй шийтгэнэ гэсэн үг л дээ.

“Дортмунд” бол сайн баг. Тэдний эсрэг тоглох амар байхгүй нь ойлгомжтой. Тэд их хөдөлмөрлөж хичээж байгаа шиг манай залуус ч хичээж яваа. Бас манайхан их даруухан. Энэ бүрэлдэхүүний гол чанар бол даруу зан юм. Яагаад бид энэ улиралд Ла лигт түрүүлсэн гээч? Яагаад гэвэл эго-доо хөтлөгддөггүй залуус байхгүй юу. Ахмад тоглогчид нь ч адилхан. Тони Кроос, Дани Карвахаль, Начо, Лука Модрич нар “Би, би, би” гэдэггүй хүмүүс. Ирээдүйд яахыг нь мэдэхгүй ч одоогоор манай залуу тоглогчдод том толгойтой хүн байхгүй” хэмээн өгүүлжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 5 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 7 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 8 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 9 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 11 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 11 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 12 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23