Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.05.13-2024.05.19) зөрчлийн шинжтэй 49.474 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 49.579 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 48.694-ыг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 885-ыг шүүхээр шийдвэрлүүлсний дотор хүүхдийн эрхийг зөрчсөн 71 иргэнд 21.300.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 224 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна