ХЭҮК: “FOOD LAND”-ЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 5 ИРГЭНД ХОХИРОЛД 75 ОРЧИМ САЯ ТӨГРӨГ ГАРГАСАН НЬ ХАМГИЙН ӨНДӨР ДҮН


Хохирол нөхөн төлүүлэх эрхийг хангах зорилгоор төлөөлөн нэхэмжлэл гаргах үндэслэл, нөхцөл, шийдвэрлэлтийн талаар ХЭҮК-ынГомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар өнөөдөр /2024.05.16/ мэдээлэл өглөө.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл, уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй”, 19 дүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж иргэний үндсэн эрхийг баталгаажуулсан. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтад “иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, зөрчлийг арилгуулах Комиссын чиг үүргийг хуульчилсан.

Энэ чиг үүргийн хүрээнд Комисс байгуулагдсан цагаасаа эхлэн төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэнийг төлөөлж төрөөс хохирлыг нэхэмжилж ирсэн. Энэ хугацаанд нийт 43 удаагийн нэхэмжлэлийг харьяалах шүүхэд гаргасан байна. Үүний 33 нэхэмжлэлд иргэдэд учирсан сэтгэл санааны хохирлыг тооцож нэхэмжилсэн.

  • Нийт 4.877.811.048 төгрөг буруутай этгээдээс нэхэмжилсэн байна.
  • Үүний 3.304.192.914 төгрөгийг сэтгэл санааны хохиролд шаардсан байна.
  • Шүүхээс хангасан нийт үнийн дүн 557.481.821 төгрөг байна.
  • 19 нэхэмжлэлд сэтгэл санааны хохирол 247.245.600 төгрөг олгохоор шүүхээс шийдвэрлэсэн. 

Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэл гаргахад сэтгэл санааны хохирлыг үнэлэх аргачлал байхгүйгээс хохирогчдын өөрсдийн тогтоосон үнийн дүнгээр нэхэмжлэл гаргаж байсан

  • Хамгийн их 500 сая төгрөг
  • Хамгийн бага 800 мянган төгрөг

Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн тухай шинжилгээний хуулийг шинэчлэн баталсан бөгөөд тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ыг баталсан. Өнгөрсөн хугацаанд албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн болон эдийн засгийн хохирлыг тооцож ирсэн бол сэтгэл санааны хохирлыг тооцох эрх зүйн боломжтой болсон. Энэ нь Комиссоос олон жилийн турш сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлалыг бий болгох нь зүйтэй талаар гаргаж байсан санал, зөвлөмж үр дүн гэж үзэж байна. 

Шийдвэрлүүлж байсан кэйс:

  1. Комисс 2006 онд Хан-Уул дүүргийн шүүхэд “Фүүд лэнд” гэх тодотголтой хэрэгт холбогдож амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгө, нэр төрөөрөө хохирсон /1 хүн нас барж, 1 хүн хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан/ 5 иргэний хохиролд нийт 258.276.000 төгрөг нэхэмжилж, тус шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай шийдвэрээр сэтгэл санааны хохиролд 48.6 сая төгрөг, нийт 74.876.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хамгийн өндөр дүнтэй хангагдсан нэхэмжлэл байна.
  2. 2004 онд хилсээр хүн амины хэрэгт холбогдон 3 удаа цаазаар авах, 1 удаа 24 жилийн хорих ял сонсож, 2 жил 6 сар 16 хоног урьдчилан хорих байранд, 4 жил, 2 сар, 7 хоног гянданд ганцаарчлан, нийт 6 жил, 8 сар, 23 хоног хоригдсон иргэн Ч.Э-г төлөөлөн түүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохиролд нэхэмжлэл гаргаж, Нэхэмжлэлээс сэтгэл санааны хохиролд 16 сая, гэм хорын хохиролд 2.010.625 төгрөг, нийт 18.010.625 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн.

Өнөөдрийн байдлаар Комисс нэг төлөөлөн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, 2 төлөөлөн нэхэмжлэл гаргахаар ажиллаж байна. Эцэст нь хэлэхэд Комисс иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд цаашид хохирсон иргэдийн эрхийг сэргээн эдлүүлэхэд ямагт бэлэн байгаагаа илэрхийллээ.

 Эх сурвалж: ХЭҮК 


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АНУ-Д 8553 НИСЛЭГ СААТАЖ, 6816 НИСЛЭГ ЦУЦЛАГДЖЭЭ 16 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГ НЭЭГДЛЭЭ 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 2-4 ХЭМ ХҮЙТЭН 17 цагийн өмнө
МИАТ СИНГАПУР РУУ 12 ДУГААР САРЫН 15-НААС ЭХЛЭН ДАВАА, БЯМБА ГАРАГУУДА… Өчигдөр
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА ХААГЧДЫН ЦАЛИНГ 10 ХУВЬ, ЗАХИРГАА, ТУСГАЙ АЛБ… Өчигдөр
ОРОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАД НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН ЦАХИМ СИСТЕМ… Өчигдөр
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРЧ, ИХЭНХ НУТГААР ХҮ… Өчигдөр
ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЭКСПОРТЛОХОД ХАМ… 2026/11/12
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 4.9 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 7.3 ХУВЬ ӨСЖЭЭ 2026/11/12
ИНФЛЯЦ НЭМЭГДЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨЛӨӨЛЖЭЭ 2026/11/12
Л.ГАЛБААТАР, Ч.ХАНДДУЛАМ НАРЫН 20 ИРГЭНИЙГ ХЭҮК-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ША… 2026/11/12
ЭЗБХ: ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛ… 2026/11/12
БАЯН-ӨЛГИЙН НУТАГ, ХОВДЫН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ЦАС ОРНО 2026/11/12
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТИЙГ 18-НЫ ӨДРИЙ… 2026/11/11
ОЮУТОЛГОЙ ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЖЭЭ 2026/11/11
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
П.БАТ-АМГАЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ 2026/11/11
УЛААНБААТАРТ 7-9 ХЭМ ДУЛААН 2026/11/11
ТЕДИ РИНЕР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨ МЭДЭГДЭВ 2026/11/10
С.БЯМБАЦОГТ: ТҮҮХЭНДЭЭ ДҮЙЦЭХҮЙЦ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭНЭ ЦАГТ БҮТЭЭХ НЬ ХА… 2026/11/10
Их Уншсан
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ХЯТАДАД НИСДЭГ МАШИН ИРЭХ ЗУНААС ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЧ МАГАДГҮЙ 2026/11/11
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… 2026/11/09
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ 2026/11/04
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ 2026/11/09