Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Н-г энэ дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирчээ.
Н нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа шүүхийн шатнаас гадаад улсад оргон зайлсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна