Цахим орчинд 2024 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сургуульд сурагчийн биед халдаж буй дүрс бичлэг нийтлэгдсэнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн цагдаагийн байгууллагаас шалгалт явуулсан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших ерөнхий боловсролын сургуулийн багш О нь тус сургуулийн сурагчийн биед халдсан үйлдэл тогтоогджээ.
Иймд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах саналтай шүүхэд шилжүүлж, шүүгчийн захирамжаар О-д 20 цагийн албадан сургалтад хамруулах, 10 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна