Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гарсан авто ослын улмаас бэртэл гэмтэл авсан нэг том хүн, таван хүүхэд нийт зургаан иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ.
Одоогийн байдлаар нэг том хүн, хоёр хүүхэд тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр хүүхэд Хүүхдийн мэс заслын тасагт, нэг хүүхэд Толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа талаар ГССҮТ-өөс мэдээллээ.
Эмнэлгийн зүгээс үйлчлүүлэгчдийн биеийн байдлыг тогтворжуулах, нарийн мэргэжлийн үзлэг оношлогоог хийсэн бөгөөд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна