С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТГЭЛЭЭР ХАМТДАА УРАГШЛАХЫГ БЭЛГЭДЭН ЕРӨӨЕ


УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв. 

Эрхэм хүндэт ард иргэд ээ

Эртний төрт ёс, өвөг дээдсийн өв соёл, эв нэгдэл, эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон Үндэсний их баяр наадмын халуун мэндийг Монголынхоо нийт ард иргэд, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй элэг нэгтнүүд, эх оронд маань айлчлан ирсэн эрхэм хүндэт зочид Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Монгол наадам бол төрт ёсоо дээдэлж, түүх соёлоороо бахархахын зэрэгцээ ирээдүйдээ итгэх итгэл, эх орноо хөгжүүлэх эрмэлзэл, монгол хүн бүрийн хийморь золбоо, эв нэгдлийг сэргээдэг дэлхийд хосгүй гайхамшигт баяр билээ.

Улиран өнгөрч буй хаврын чуулганы хугацаанд Улсын Их Хурал иргэдийнхээ эрх ашиг, улс орны хөгжлийг эрхэмлэсэн олон чухал хууль, бодлогын шийдвэрийг баталж, иргэнээ сонсдог, хүн төвтэй, таны оролцоо, таны хяналтыг бодит болгосон НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ-ын шинэчлэлийг бодит ажил болгон эхлүүллээ.

Иргэдийн амьдралд бодит үр өгөөж авчрах татвар, нийгмийн хамгаалал, гэр бүл, эрүүл мэнд, эдийн засгийн эрх чөлөө, төрийн засаглалын шинэчлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтын хүч, зөвшилцлийн үр дүн гарсныг онцлон тэмдэглэж байна.

Улсын Их Хурлын баталсан хууль бүхэн цаасан дээр үлдэх бус, иргэн бүрийн амьдралд бодит өөрчлөлт авчирч, айл өрхийн амьжиргаа, бизнесийн орчин, улс орны хөгжилд үр өгөөжөө өгөх нь хамгийн чухал билээ. Энэ зорилгын төлөө төр, иргэн, хувийн хэвшил хамтын хариуцлага, харилцан итгэл дээр тулгуурлан нэгдэн ажиллах учиртай.

Эрхэм иргэд ээ,

Хүндэт наадамчид аа.                                                                                        

Өнөө жилийн үндэсний их баяр наадам монгол хүн бүхэнд шинэ эрч хүч, шинэ итгэл, шинэ үйлс бүтээлийн урам зориг хайрлаж, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгэн зорилго, нэгэн сэтгэлээр хамтдаа урагшлахыг бэлгэдэн ерөөе.

Мөнх хөх тэнгэрийн дор монгол төрийн минь алтан соёмбот далбаа өнөд сүр хүчтэй мандан бадарч, хүчит бөхчүүдийн уран дэвээ, хурдан морьдын  эрчит төвөргөөн, цэц мэргэн харваачдын уухай, хүүхэд багачуудын гийнгоон дуу монгол түмний хийморийг мөнхөд бадрааж байх болтугай.

Монгол Улс маань хөгжин дэвшиж, төр нь төвшин, иргэд нь эв нэгдэлтэй, айл өрх бүхэн аз жаргал, элбэг хангалуун амьдралтай байж, ирээдүй хойч үеийн маань зам мөр үргэлж гэрэлтэй байх болтугай.

Дэнж хотойтол сайхан наадаж, дэлгэр сайхан зусахыг хүсэн ерөөе!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА САНДАГИЙН БЯМБАЦОГТ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.АМАРСАЙХАН: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХЫН ТУЛД ТОГТВОРТОЙ БОДЛОГОТОЙ, ТОД… 13 цагийн өмнө
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛ… 13 цагийн өмнө
ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙН ГУРВАН СУМАНД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЛОО 16 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНГОЛ УЛСАД НОГООН ДАТА ТӨВ БАЙГУУЛАХ САНААЧИЛГЫ… 18 цагийн өмнө
КОП17: ГАЗАР БА ХҮН ТӨВТ ӨДӨР 22 цагийн өмнө
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЗЭРЭГ АСУУДЛААР … 22 цагийн өмнө
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 22 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 27-29 ХЭМ ДУЛААН 22 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ДЭЭД ТҮВШНИЙ ПАРЛАМЕНТЫН ФОРУМ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ХАМТЫН … Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРХ, ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГ… Өчигдөр
ЛОРО ПИАНА КОМПАНИ СҮХБААТАРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХӨТӨЛБӨРӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ СОН… Өчигдөр
КОП17: ДЭЭД ТҮВШНИЙ ПАРЛАМЕНТЫН ФОРУМ ӨНӨӨДӨР БОЛНО Өчигдөр
ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЖЭЭ Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… Өчигдөр
КОП17: АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГТ ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТИЙГ 2 ТЭРБУМ А… Өчигдөр
НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР ҮҮЛШИЖ, БАЯН-ӨЛГИЙ, ХОВДЫН НУТГААР БАГА ЗЭРГИЙН… Өчигдөр
ОЛИМПЫН АВАРГА РИКУ МИУРА, РЮИЧИ КИХАРА НАР СҮЙ ТАВЬСНАА ЗАРЛАВ 2026/08/24
КОП17: САНХҮҮЖИЛТИЙН ХОЁР ТОМ ТҮНШЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЖ, 1.4 ИХ НАЯДЫН ХӨРӨНГ… 2026/08/24
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 2026/08/24
У.ХҮРЭЛСҮХ: СOP17 ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЭД ОРХИХ БУС, БОДИТ ШИЙДВЭР, ҮР ДҮН Г… 2026/08/24
Их Уншсан
ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР, 50000 ТӨГРӨГТ ШАТАХУУН ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ НАЙМ… 2026/08/13
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 2026/08/24
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 0.5 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖ, 12.5 ХУВЬД ХҮРГЭВ 2026/08/13
ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ, 1.4 ИХ НАЯДЫГ ХЭМНЭХ Ч ТЭТГЭВЭР, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГ… 2026/08/20
НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВЫН ЗОГСООЛЫГ ТҮР ХААЖ, ТУС ЧИГЛЭЛД БОГИНО ЭРГЭЛТ… 2026/08/14
ТАНИЛЦ: КОП 17-ЫН ҮЕЭР ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТУУД 2026/08/14
ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...! 2026/08/15
ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ӨВДӨХӨД КИАНУ МИНИЙ ГАРЫГ АТГАЖ, ТАЙВШРУУЛДАГ БАЙЛАА 2026/08/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 6.8 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/08/20
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 12.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨСӨЛТ 18.… 2026/08/14
АРДЧИЛСАН НАМ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХИЙГ ШААР… 2026/08/13
Э.АНАР: 2030 ОН ГЭХЭД НИЙТ ЗЭЭЛИЙН БАГЦЫН 10 ХУВИЙГ НОГООН ЗЭЭЛД ХҮРГЭ… 2026/08/20
ЯВУУЛЫН ОФФИС БАРС ЗАХАД 22-НД, ЗУСЛАНГИЙН УУЛЗВАРТ 23-нд АЖИЛЛАНА 2026/08/21
СУРГУУЛИУД ФЭЙСБҮҮК, БУСАД ЦАХИМ ПЛАТФОРМЫГ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД … 2026/08/14