ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА


“Алдар” спорт хорооны түүхт 80 жилийн ойн хүрээнд ОУХМ М.Мөнхжаргал агсны нэрэмжит Өсвөрийн боксчдын аварга шалгаруулах тэмцээн түүнийг дурссан гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдийнх нь нандин дурсамж, шавь нарынх нь халуун сэтгэгдэл дунд өрнөсөн юм. Тэмцээний тухайд Ерөнхий шүүгчээр ажилласан  Олон улсын шүүгч Д.Бүдрагчаа хэлэхдээ “Тэмцээнд 16 жинд 28 байгууллагын 160 гаруй өсвөрийн боксчин оролцож шилдгүүдээ шалгарууллаа. Өсвөр үе, тэр дундаа15-16 насныхны дунд зохин байгуулдаг тэмцээн ховор. УАШТ-ий шилдгүүд, Азийн наадмын аварга, шилдэг тамирчид өргөн бүрэлдэхүүнээр оролцсон чансаатай тэмцээн боллоо” гэсэн юм.Энэ үеэр ОУХМ М.Мөнхжаргал агсны нэг үеийнхэн, хамт тэмцээн уралдаанд оролцож явсан “Алдар” спорт хорооны тамирчид тал талаас цуглан түүнийг дурслаа.

ОУХМ  Мөнхөөгийн Мөнхжаргал агсан 14 наснаас эхлэн амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл Монголын боксын спортын төлөө зүтгэсэн юм. Боксын рингэнд ОУХМ Н.Нарантуяатай Улсын аваргын 51, 54кг-ын жингийн аваргын алтан медалийг 10 гаруй жил хувааж эзэгнэсэн тэрээр дасгалжуулагчийн замналд  Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарт  боксын суурийг тавьсан  анхны багш. Хэтэрхий даруухан, чимээгүй хөдөлмөрлөж явсан  түүнийг  хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл түүний нэрэмжит анхны тэмцээн  алдар гавьяаг нь мөнхжүүлэх  боксын ертөнцийнхөн ярьж байна.

М.БУЯНЖАРГАЛ: ТЭМЦЭЭНЭЭР ӨСВӨРИЙН ТАМИРЧДЫГ ТОДРУУЛАХ, ИРЭЭДҮЙН ШИГШЭЭ БАГИЙГ БЭЛТГЭХИЙГ ЗОРЬСОН   

/ОУХМ М.Мөнхжаргал агсны төрсөн дүү, “Алтан бээлий” клубын дасгалжуулагч/

-Ахын минь нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахад дэмжиж тусалсан “Алдар” спорт хорооны удирдлага, хамт олон, Монголын боксын  хамт олон, ахын минь хамтран зүтгэгчид, олон шавь нарт нь баярлалаа. Энэ тэмцээнийг  бид зүгээр нэг хийчихээгүй, өсвөрийн тамирчдыг идэвхжүүлж хөгжүүлэх, ирээдүйн шигшээ багийг бэлтгэх зорилго тавьсан. Азийн аваргаас медаль авсан тамирчид, Улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд, хөдөө орон нутгийнхан  оролцсон, өрсөлдөөнтэй, сонирхолтой тэмцээн болсонд баяртай байна. Яагаад гэвэл хөдөө орон нутгийнхан зорьж ирнэ гэдэг боксын спорт хөгжих нэр том суурь юм. Хязгаар нутагт энэ спортыг хөгжүүлэхийн төлөө зорьж ажиллаж байгаа багш, дасгалжуулагчдад баярлалаа. Ахын минь мөрөөдөл боксын спортыг хөгжүүлэхийн төлөө байсан, тэр хүслийг бид чадах чинээгээрээ  үргэлжлүүлж  байна.

Ц.НАНДИГЖАВ: МӨӨЕЭ БАЙСАН БОЛ ОЛИМПООС ДӨРВӨН МЕДАЛЬ АВЧИХ БАЙСАН 

/Олон улсын гурван одтой шүүгч, ОУХМ/

-Мөөеэ бид  нэг үеийн тамирчин, олон жил хамт бэлтгэл хийсэн. Найз минь Монгол Улсын таван удаагийн аварга, “Интернационал” болон ЗХУ-ын “Байгаль” сэтгүүлийн нэрэмжит олон улсын тэмцээний аварга, Боксын спортын ОУХМ  байв.1990-2005 онд боксын “Алтан бээлий” клубын, 2005-2007 онд Монгол Улсын боксын шигшээ багийн дасгалжуулагчаар амжилт арвинтай ажилласан. 2007 оны Чикагогийн ДАШТ-д Монголын шигшээ баг АНУ-ын визийн улмаас ганц М.Мөнхжаргал дасгалжуулагчтай оролцохдоо 10 жил тасраад байсан Дэлхийн аваргын  медалийг Э.Бадар-Ууган авч шагналын хоёр дахь тавцанд зогссон юм. Тэр үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын АНУ дахь албан ёсны айлчлал давхцаж, өөрийн биеэр очин баяр хүргээд өндөр амжилт гаргасан багш, шавь хоёрт гавьяат цол олгохоо илэрхийлсэн. Гэвч шагналаа авахаар хүлээж байхдаа найзын маань бие  гэнэт чилээрхэн бидэнд болон боксын спортод хүнд гарз тохиосон. М.Мөнхжаргалыгаа бид Мөөеө л гэж дууддаг. Мөөеө  байсан бол Монголын боксчид олимпоос дөрвөн медаль авчих байсан гэж боддог. Учир нь  У.Мөнх-Эрдэнэ болон өөр  олон тамирчны гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн багш. У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нар медалийн сэнжнээс бариад  алдсан. Найз минь урваж шарваж, хүнд тал засаад явдаггүй чин шударга, маш их хөдөлмөрч, сэтгэлийн их тэвчээртэй, бусдад тусархуу шилдэг сайн нөхөр, шилдэг боксчин, шигшээ багт олон сайн тамирчин бэлтгэсэн шилдэг дасгалжуулагч байлаа.

А.ГАНТУЛГА: ӨСВӨРИЙН БОКСЧДЫН ХҮСЭН ХҮЛЭЭДЭГ ТЭМЦЭЭН БОЛНО БАЙХ 

/“Алдар спорт хорооны ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч/

-“Алдар” спорт хорооны  80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй ОУХМ М.Мөнхжаргал агсны нэрэмжит тэмцээн өргөн бүрэлдэхүүнтэй, өрсөлдөөнтэй сайхан тэмцээн  боллоо. Дэмжиж, тусалсан спорт хорооныхоо удирдлагууд болон  М.Мөнхжаргал агсны гэр бүл, төрөл төрөгсөд, шавь нар, Монголын боксын хамт олонд талархал илэрхийлье. Оролцогчид сэтгэгдэл өндөр байна, цаашид хүүхэд залуусын хүсэн  хүлээдэг тэмцээн болох байх гэж бодож байна. Энэ тэмцээнд “Алдар”-ын өсвөрийн тамирчид идэвхтэй оролцож, нэг алт, хоёр мөнгө, зургаан  хүрэл медаль хүртлээ.

Д.БАТСҮРЭН: МӨРӨӨДЛИЙГ НЬ БОКСЫН ХАМТ ОЛОН ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА   

/Монгол Улсын гавьяат дасгалжуулагч/

Голд зураг авч буй нь Д.Батсүрэн дасгалжуулагч 

-М.Мөнхжаргал агсан 1980-аад оны эхэн үеийн шилдэг тамирчны төлөөлөл. Нэрэмжит тэмцээн “Алдар” спорт хорооны түүхт 80 жилийн ойн хүрээнд анх удаа зохион байгуулагдлаа. “Алдар” спорт хороонд болон Монгол Улсын шигшээ багт тамирчин, сүүлд Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан юм. Хамгийн сүүлд 2007 онд Монголд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Ардын багш Д.Банди агсантай хамт туслах дасгалжуулагчаар ажиллах үед манай боксчид гурван алт, хоёр мөнгөн медаль хүртсэн. Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Энхзориг нар Ази тивийн аварга болж, М.Нандин-Эрдэнэ, Б.Түвшинбат нар мөнгөн медаль хүртэж байлаа. Чикагод болсон ДАШТ-нд багаа удирдан оролцож, ОУХМ Э.Бадар-Ууган мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын  гавьяат тамирчин болсон. М.Мөнхжаргал агсан Д.Банди багштай санаа сэтгэл, гар  нийлэн Бээжингийн Олимпод баг тамирчдаа дасгалжуулах зорилготой ажиллаж байсан. Түүнийг бурханы оронд одсоны дараа миний бие Д.Банди  багшийн туслах дасгалжуулагчаар сонгогдон, тэр их хүний зорьж тэмүүлж явсан бүхнийг Монголын боксын гэр бүл нэр төртэй үргэлжүүлж, мөрөөдлийг нь биелүүлэн Олимпийн аваргатай, Олимпийн мөнгөн медальтнуудтай, долдугаар байр, есдүгээр байр эзэлсэн амжилтуудтай, 195 орноос анх удаа дөрөвдүгээр байрыг  эзэлсэн. Энэ бол түүний хийж бүтээж явсан нөр их ажлын үргэлжлэл юм. М.Мөнхжаргал агсан Монголын анхны Олимпийн эрхийг Э.Бадар-Ууганаар авчруулсан бол түүний дараа Казахстаны Астана хотоос У.Мөнх-Эрдэнэ маань алтан медаль авч Олимпийн эрхээ авсан. П.Сэрдамба, З.Энхзориг нар мөнгөн медаль хүртэж,  эрхээ авснаар олимпод дөрвөн эрхтэй оролцсон түүхтэй. М.Мөнхжаргал агсны хөдөлмөр зүтгэлийг боксын хамт олон бүгд хүлээн зөвшөөрдөг.

Н.БАЯРСАЙХАН: БҮТЭЭСЭН, ҮЛДЭЭСЭН БҮХНЭЭР НЬ БАХАРХДАГ   

 /Барселоны олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин/

-Мөөеэ бид нэг үеийн тамирчид. Олон улсын армийн тэмцээнд хамт оролцож явсан нь одоогийн Армийн дэлхийн аваргын тэмцээн юм. Мөөеэ орос, англи хэлтэй. Манайхан гадаадад тэмцээнд явахдаа дэлгүүрт ороод юм асуух гээд хэл мэдэхгүй, тэгэхээр Мөөеэ “Та нар хэл сур” гээд шахдаг, загнадаг байлаа. Бид заримдаа дэлгүүрт орчуулга хийлгэх гэж оочёрлоно. Бие дааж хэл сурсан, маш хөдөлмөрч дайчин хүн байсан. Төрсөн  дүү М.Буянжаргал  нь өнөөдөр Монголын боксын хамт олны дотор  дасгалжуулагч хийгээд явж байгаа, ахыгаа дуурайсан хөдөлмөрч, дайчин залуу бий. Би тэдний гэр бүлээр үргэлж бахархдаг. Хоёр ч дүү нь бокс тоглож, сүүлд дасгалжуулагч болсон. Гэр бүлээрээ боксын спортыг халуун сэтгэлээр дэмжиж ирсэн, одоо ч хэвээрээ нэрэмжит тэмцээнд нь бүгд иржээ.

Т.ҮЙТҮМЭН: МОНГОЛЫН ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГУУДЫН АМЖИЛТ ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ 

/ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, Улсын зургаан удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин/

-Бид их ойр  явлаа. Намайг тамирчин байхад амжилтад минь их нөлөөлсөн хүн. Дараа нь Боксын холбооны удирдлагад нарийн бичгийн даргаар ажиллаж байхад ч зааж зөвлөж  явсан. Монголын олимп, дэлхийн аваргуудын амжилт түүнтэй холбоотой. Нэрэмжит тэмцээнийг зохион байгуулахад дэмжсэн “Алдар” спорт хорооны удирдлага, хамт олон, гэр бүл, ах дүү, хамаатан саданд нь талархал илэрхийлье.

Д.ЛХАГВА: ТЭМЦЭЭНИЙ ДАВТАМЖ ОЙР БАЙХ ТУСАМ ӨРСӨЛДӨӨНТЭЙ БОЛНО  

/Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын WBA холбооны хоёр жингийн дэлхийн аварга, Пан Азийн аварга/

-Өсвөрийн боксчдын дунд зохион байгуулагддаг тэмцээн манайд ховор байдаг. Тэмцээн ойр ойрхон олон болох тусам өрсөлдөөнтэй болно. Тэрийг дагаад тамирчдын ур чадвар ч, идэвх  ч нэмэгдэнэ. Энэ тэмцээнд манай “Lakva boxing” клубын тамирчид амжилттай оролцлоо. Ерөнхийдөө 5-16 насныхан  оролцсон,  өрсөлдөөн их байлаа. Эхний тэмцээн ийм сонирхолтой, өрсөлдөөнтэй болж байгаа болохоор М.Мөнхжаргал агсны нэрэмжит тэмцээн цаашид уламжлал болж зохион байгуулагдах байх. Тэмцээнд оролцогчдод амжилт хүсье.

О.БАТХҮҮ: ТУЛААНЫ ТАКТИКИЙГ НАРИЙН ГАРГАДАГ УХААЛАГ ХҮН БАЙВ 

/М.Мөнжаргал агсны анхны шавь, Монголын боксын шигшээ багийн дасгалжуулагч/

-Миний багш хөдөлмөрч, зарчимч, заах арга барил нь маш нягт нямбай, ухаалаг хүн байсан. Тэмцээний тактик боловсруулахдаа  маш судалгаатай хандаж, тамирчдаа чиглүүлдэг байлаа. Нэрэмжит тэмцээн нь уламжлал болон жил бүр зохион байгуулагдаж, өсвөр үе, залуучуудын хүсэн хүлээсэн тэмцээн болоосой. Энэ тэмцээнийг санаачлагч,  багшийн минь  төрсөн дүү М.Буянжаргал дасгалжуулагч  болон гэр бүл төрөл төрөгсөд, дэмжиж оролцсон үе үеийн шавь нарт нь баярлалаа.

Т.ГАНЗОРИГ: ИЙМ ТЭМЦЭЭН ОЛОН БОЛООСОЙ 

/Залуучуудын боксын шигшээ багийн дасгалжуулагч/

Зүүн гар талд Т.Ганзориг дасгалжуулагч 

-“Алдар” спорт хорооны тэгш ойд зориулсан, “Алтан бээлий” клубын болон Монголын боксын  шигшээ багийн нэрт дасгалжуулагч М.Мөнхжаргал агсны нэрэмжит өсвөрийн боксчдын тэмцээн сайхан боллоо. Төрөл төрөгсөд, шавь нар нь нэгдэж дэмжиж хамтарч тэмцээнийг зохион байгууллаа. Ийм тэмцээн олон болох тусам өсвөрийн боксчдын маань ур чадвар өсөж, олон улсад, тив дэлхийд, олимпод өрсөлдөх тамирчид төрж гарна.

Д.ОРХОН: ӨСВӨР ҮЕИЙНХЭНД СУРАЛЦАХ, УРАГШЛАХ ИТГЭЛ ӨГСӨН ТЭМЦЭЭН БОЛЛОО 

/Power Up клубын дасгалжуулагч/

-М.Мөнхжаргал агсан тамирчныхаа сэтгэл зүй, ур чадвар, хэнээс ямар нөөц бололцоо гарахыг сайн мэддэг мэдэрдэг багш, Монголын шилдэг боксчин байв. Тэр хүнийг сурталчилж, алдар гавьяаг мөнхжүүлж, хойч үеийнхнийг суралцахад, урагшлахад уриалсан сайхан тэмцээн боллоо. Цаашид уламжлал болгоосой. Энэ тэмцээнд манай клубын тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль, шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртсэндээ баяртай байна.

"Алдар" спорт хорооноос оролцсон баг тамирчид 

Cүхбаатар аймгаас оролцсон баг тамирчид 

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МУГТ Д.ОТГОНЖАРГАЛ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХЭЭ А… 5 цагийн өмнө
ОЙ ЗУРГААН САРТАЙ ХҮҮХДИЙГ ТОГТООЛ УСНААС ОЛЖ, АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГ… 10 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: COP17-Г ЗОРИН ИРЭХ, ОРОЛЦОХ ХҮМҮҮСИЙН ТОО 50 МЯНГААС ДА… 11 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ОРОЙДОО ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО 11 цагийн өмнө
БАРУУН, ЗҮҮН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, ДУУ ЦАХИЛГ… Өчигдөр
ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...! Өчигдөр
FRIED PEANUTS/CACAHUETES FRITOS ДАВСГҮЙ, ХУУРСАН ГАЗРЫН САМРЫГ ХЭРЭГЭЛ… Өчигдөр
СУРГУУЛИУД ФЭЙСБҮҮК, БУСАД ЦАХИМ ПЛАТФОРМЫГ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД … 2026/08/14
ТАНИЛЦ: КОП 17-ЫН ҮЕЭР ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТУУД 2026/08/14
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 12.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨСӨЛТ 18.… 2026/08/14
НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВЫН ЗОГСООЛЫГ ТҮР ХААЖ, ТУС ЧИГЛЭЛД БОГИНО ЭРГЭЛТ… 2026/08/14
ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭХ АСУУДЛААР ҮНИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДААГҮЙ, ДУГААРЫН БОЛОН… 2026/08/14
НИЙСЛЭЛД АВТОЗОГСООЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЖУРМЫГ ХЯНАН ҮЗЭЖ, САНАЛ Х… 2026/08/14
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 4.6 ХУВЬ, ЖИЛИЙН 20.2 ХУВИАР НЭМЭГДСЭН НЬ Н… 2026/08/14
ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ӨВДӨХӨД КИАНУ МИНИЙ ГАРЫГ АТГАЖ, ТАЙВШРУУЛДАГ БАЙЛАА 2026/08/14
ЭХ БАЙГАЛИА ХАМГААЛАХ СЭТГЭЛИЙГ СЭРЭЭСЭН КОП 17 2026/08/14
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН 2026/08/14
АРДЧИЛСАН НАМ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХИЙГ ШААР… 2026/08/13
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
С.БЯМБАЦОГТ: АЛЬ НЭГ САЛБАРЫН ЭРХ АШИГ БУС, НИЙТ ТАЛУУДЫН ЭРХ АШГИЙГ Т… 2026/08/13
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… 2026/08/05
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА 2026/08/05
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭВ 2026/08/05
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР… 2026/08/06
ШАТАХУУНЫ ДАВТАН ХУДАЛДАН АВАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА 2026/08/07
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 2026/08/04
МОНГОЛ УЛС COP17-Д ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛНА 2026/08/05
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАС… 2026/08/05
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… 2026/08/03
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… 2026/08/04
МИАТ ТӨХК БОИНГ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/08/07
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/08/03
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 2026/08/04