Орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.

Их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын арслан Э.Батмагнай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын заан С.Сүхбат, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Т.Дүгэрдорж, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдэв.

Маргааш буюу гуравдугаар сарын 15-ны ням гарагт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болох юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна