НОГООН ХЭРЭМ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭН ТАЛБАЙГ МАНАЙ УЛСАД ИРЭХ ОНД ХҮЛЭЭЛГЭН ӨГНӨ


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ “Ногоон хэрэм” мод үржүүлгийн талбайд ажиллалаа.

“Ногоон Хэрэм” төсөл нь 2007 оноос эхлэн Монгол Улс болон БНСУ-ын Засгийн Газар хооронд хэрэгжиж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл юм. Уг төслийн нэгдүгээр ээлж 2007-2016 он хүртэл хэрэгжиж, нийт 3046 га-д ойжуулалт хийжээ. Өвөрхангай аймгаас гадна Өмнөговь, Төв, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудад төслийн тусгайлсан нэгжүүд байгуулагдаж, ойжуулалт хийсэн байна. 

Төслийн багийнхны зүгээс энэхүү уг талбайд мод үржүүлж, ойжуулалт хийгээд зогсохгүй уур амьсгалд тохирсон Шилмүүст модны хүлэмжийн үржүүлгийн технологийг туршиж амжилттай хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа. Хүлэмжийн үржүүлэг нь задгай үржүүлгээс найм дахин чанартай үрсэлгээ болдог аж. Уг талбайд мод үржүүлгээс гадна эмийн ургамал, зарим төрлийн нарийн ногоо зэргийг нутагшуулах төслийн дараагийн үе шатыг гурван жилийн өмнөөс эхлүүлэн ажиллаж байна.

Төслийг эрсдэлгүй, үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор сургалт мэдээллийн төв бүхий цогц барилга, түймрийн эрсдэлийг эргэн тойрон 40 км радиус дотор мэдэрч дохио өгөх цамхаг, усалгааны ухаалаг систем, хөрс бордооны зоорь зэрэг цогц байгууламжийг Өвөрхангай аймагт байгуулжээ. Энэ хүрээнд БНСУ-аас мэргэжилтнүүд ирж тогтмол сургалт, судалгаа, хөгжүүлэлт хийж байна.

Үр дүнд нь орон нутгуудад энэ чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэгдэж, ажлын байраар хангагджээ. Хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжиж байгаа Ногоон хэрэм төсөл хэрэгжсэн талбайг ирэх 2026 онд Монголын талд хүлээлгэн өгөх юм. Тиймээс цаашид тогтвортой үргэлжлүүлэхэд салбарын яам анхаарах шаардлагатай байгааг төслийн удирдлагууд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарт уламжиллаа.

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Өвөрхангай аймгийн албан томилолтоос буцахдаа Төв аймгийн Лүн сум дахь “Ногоон Хэрэм” төслийн хүрээнд байгуулагдсан Агро ойн аж ахуй үйл ажиллагаатай танилцав.

Төслийн эхний үеүүдэд Лүн суманд гурван ч хэсэгт ойжуулалт хийгдсэн бөгөөд 2022 оноос цөлжилтийн эсрэг агро аж ахуйн төслийг эхлүүлжээ. Лүн сум дахь Агро ойн аж ахуйн талбайд нийт 50 орчим га талбайд ойжуулалт хийгдэж, мөн л сургалтын төв, зориулалтын агуулах, ухаалаг услалтын систем зэргийг цогцоор байгуулж сүүлийн гурван жилд хүлэмжийн тариалалтыг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд төрөл бүрийн нарийн ногооны тариалалтыг Солонгос үрсэлгээгээр туршиж байгаа аж. Тухайлбал, улаан, ногоон чинжүү, хаш, хулуу, огурцы, удааг лооль, эрдэнэ шиш зэрэг нарийн ногооноос гадна Солонгос үрээр тарвас, газрын алим зэргийг туршсан нь амжилттай болсныг талбай хариуцагч дуулгалаа. БНСУ-аас мэргэжилтнүүд ирж орон нутгийн иргэдийг сургалтад хамруулан 15 хүртлэх хүнийг тогтвортой ажлын байраар хангаж байна. Сургалтад хамрагдаж туршлагажсан иргэдээс өрхийн хүрээнд тариалалт хийж эхэлсэн тохиолдлууд ч цөөнгүй гэлээ. Лүн сум дахь агро аж ахуйн талбайг 2026 онд манай улсад хүлээлгэн өгөх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 28 минутын өмнө
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 36 минутын өмнө
С.АМАРСАЙХАН: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХЫН ТУЛД ТОГТВОРТОЙ БОДЛОГОТОЙ, ТОД… 15 цагийн өмнө
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛ… 15 цагийн өмнө
ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙН ГУРВАН СУМАНД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЛОО 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНГОЛ УЛСАД НОГООН ДАТА ТӨВ БАЙГУУЛАХ САНААЧИЛГЫ… 20 цагийн өмнө
КОП17: ГАЗАР БА ХҮН ТӨВТ ӨДӨР 23 цагийн өмнө
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЗЭРЭГ АСУУДЛААР … Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 27-29 ХЭМ ДУЛААН Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ДЭЭД ТҮВШНИЙ ПАРЛАМЕНТЫН ФОРУМ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ХАМТЫН … Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРХ, ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГ… Өчигдөр
ЛОРО ПИАНА КОМПАНИ СҮХБААТАРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХӨТӨЛБӨРӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ СОН… Өчигдөр
КОП17: ДЭЭД ТҮВШНИЙ ПАРЛАМЕНТЫН ФОРУМ ӨНӨӨДӨР БОЛНО Өчигдөр
ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЖЭЭ Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 2026/08/25
КОП17: АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГТ ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТИЙГ 2 ТЭРБУМ А… 2026/08/25
НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР ҮҮЛШИЖ, БАЯН-ӨЛГИЙ, ХОВДЫН НУТГААР БАГА ЗЭРГИЙН… 2026/08/25
ОЛИМПЫН АВАРГА РИКУ МИУРА, РЮИЧИ КИХАРА НАР СҮЙ ТАВЬСНАА ЗАРЛАВ 2026/08/24
КОП17: САНХҮҮЖИЛТИЙН ХОЁР ТОМ ТҮНШЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЖ, 1.4 ИХ НАЯДЫН ХӨРӨНГ… 2026/08/24
Их Уншсан
ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР, 50000 ТӨГРӨГТ ШАТАХУУН ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ НАЙМ… 2026/08/13
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 2026/08/24
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 0.5 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖ, 12.5 ХУВЬД ХҮРГЭВ 2026/08/13
ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ, 1.4 ИХ НАЯДЫГ ХЭМНЭХ Ч ТЭТГЭВЭР, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГ… 2026/08/20
НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВЫН ЗОГСООЛЫГ ТҮР ХААЖ, ТУС ЧИГЛЭЛД БОГИНО ЭРГЭЛТ… 2026/08/14
ТАНИЛЦ: КОП 17-ЫН ҮЕЭР ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТУУД 2026/08/14
ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...! 2026/08/15
ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ӨВДӨХӨД КИАНУ МИНИЙ ГАРЫГ АТГАЖ, ТАЙВШРУУЛДАГ БАЙЛАА 2026/08/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 6.8 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/08/20
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 12.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨСӨЛТ 18.… 2026/08/14
АРДЧИЛСАН НАМ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХИЙГ ШААР… 2026/08/13
Э.АНАР: 2030 ОН ГЭХЭД НИЙТ ЗЭЭЛИЙН БАГЦЫН 10 ХУВИЙГ НОГООН ЗЭЭЛД ХҮРГЭ… 2026/08/20
ЯВУУЛЫН ОФФИС БАРС ЗАХАД 22-НД, ЗУСЛАНГИЙН УУЛЗВАРТ 23-нд АЖИЛЛАНА 2026/08/21
СУРГУУЛИУД ФЭЙСБҮҮК, БУСАД ЦАХИМ ПЛАТФОРМЫГ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД … 2026/08/14