Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр /2026608627/ нутгийн хойд хагаст, 28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны 8-р сарын 27-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +27...+32 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +22...+27 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +20...+22 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22...+24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +19...+21 градус дулаан байна.
2026 оны 8-р сарын 28-наас 2026 оны 9-р сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд говь, талын нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-нд ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +4...+9 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +11…+16 градус, Их нууруудын хотгор, Эхийн голын Баянбүрд орчмоор +27...+32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна. 31-нд нутгийн баруун хагаст дулаарна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна