БНХАУ-ЫН 518, БНСУ-ЫН 100 ИРГЭНИЙГ ХИЛЭЭР ОРУУЛАЛГҮЙ БУЦААЖЭЭ


Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 122 удаагийн хяналт шалгалтад 802 аж ахуйн нэгж, байгууллагын 11195 гадаадын иргэнийг хамрууллаа.

Зөрчилд холбогдсон нийт 5700 гадаадын иргэн, 1330 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 422 иргэнийг албадан гаргасан байна. 

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо 76.03 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 80.34 хувиар тус тус өсжээ.

Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 19 улсын 716 иргэнийг Монгол Улсын хилээр оруулалгүй буцаажээ. Хил дээрээс буцаасан иргэдийг улсаар нь авч үзвэл БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ДОЛДУГААР САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС 7.9 ХУВИАР БАГА ХУР ТУНАДАС ОРЖЭЭ 37 минутын өмнө
ТӨВ, ЗҮҮН, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО 2 цагийн өмнө
ХӨВСГӨЛИЙН МӨРӨН РҮҮ VIP АВТОБУС ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ 16 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ ҮНЭЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БА… 19 цагийн өмнө
НӨАТ-ЫН БАРИМТЫГ ЕСДҮГЭЭР САРААС АВТОМАТААР БҮРТГЭЖ ЭХЭЛНЭ 19 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ 109 КОМПАНИЙГ 87 БОЛГОНО 19 цагийн өмнө
МОНТЕ КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 21 цагийн өмнө
ЭРДЭНЭТ МЕДИКАЛ ЭМНЭЛГИЙГ ХОЙД БҮСИЙН ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ Д… 23 цагийн өмнө
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО ГУРВАН ДЭД ХОРООТОЙ АЖИЛЛАНА 23 цагийн өмнө
АВЛИГЫН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ОЙЛГОЛТ, МЭДЛЭГ ТОГТООХ СУДАЛГАА ХИЙЖ БАЙ… Өчигдөр
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТА… Өчигдөр
МИАТ ОЮУТНУУДАД ҮНДСЭН БҮХ ЧИГЛЭЛДЭЭ ТИЙЗИЙН 15 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЗАРЛА… Өчигдөр
ЦААСАН И-БАРИМТЫГ ХАЛЖ, БҮРЭН ЦАХИМЖУУЛСНААР ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТОО … Өчигдөр
Ж.ЧИНБҮРЭН: СЭМҮТ-ИЙН ДАРГА, АЖИЛТНУУД ХУЙВАЛДАН 478.9 САЯ ТӨГРӨГИЙГ Д… Өчигдөр
ТАРВАГА АГНАСАН ХЭРЭГТ ЛАНД 200 МАРКИЙН МАШИНЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН… Өчигдөр
​МИАТ: ФРАНКФУРТ ЗОРЧИХ ТИЙЗИЙН ҮНЭЭР ВЕНЕЦИ, МИЛАН, РОМ РУУ ДАМЖИН НИ… Өчигдөр
ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО, ДУУ … 2025/08/05
МИАТ: ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ОМ502 АЯЛЛЫН ЗОРЧИГЧДЫГ НЭМЭЛТ НИСЛЭ… 2025/08/04
Б.ЭНХЖАРГАЛ ДЭЛХИЙН БУУДЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДА… 2025/08/04