Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст баг “Шинэ мөрөн” худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр /2025.04.14/ 21:36 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 00:35 цагт зогсоож, 02:21 цагт бүрэн унтраасан байна.
Мөн унтраах ажиллагаанд Цагдаагийн байгууллага, “Хөвсгөл ус” ус сувгийн газар, Байгаль орчны газрын алба хаагчид дэмжлэг үзүүлэн ажиллажээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох, хохирлын үнэлгээ хийх шуурхай ажлын хэсгийг байгуулан, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тус худалдааны төв нь 73х43 метрийн хэмжээтэй хоёр давхар сендвичэн барилга бөгөөд 260 түрээслэгч үйл ажиллагаа эрхэлдэг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна