Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв цахим хуудастаа "Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ" гэх мэдээлэл үндэслэл худал болох талаар мэдэгджээ.
"СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
Энэ оны 4 дүгээр сарын 7-ны өдөр "Интерполын нөхөн төлбөр" гэх цахим хаягаас "Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ" гэх мэдээллийг цагдаагийн алба хаагчийн зургийг ашиглан нийтэлсэн байна.
Дээрх агуулга бүхий мэдээлэл нь үндэслэлгүй худал мэдээлэл болно.
Иймд иргэд та бүхэн аливаа төөрөгдүүлсэн, худал мэдээллийг цаг ямагт нягталж байхыг зөвлөж байна." гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна