ТҮЙМЭРТ 38 ГЭР, 3706 БОГ, 48 БОД МАЛ, 4 ЧИНГЭЛЭГ, 4 АВТОМАШИН, 48 ХАШАА САРАВЧ ӨРТЖЭЭ


Саяхнаас ой, хээрийн түймэр олноор гарч, сэтгэл түгшээж байгаа. Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр мэдээлэл өгчээ.

Улсын хэмжээнд 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговь аймгийн Өндөршил сум буюу нийт 5 аймгийн 12 суманд 15 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн /2025.03.11/ байдлаар Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд гарсан хээрийн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Урьдчилсан байдлаар  түймэрт 38 гэр, 4 чингэлэг, 4 автомашин, 2 мотоцикл, 48 хашаа саравч, 3706 бог, 48 бод мал, 3509 боодол өвс түймэрт өртсөн ба хохирлын хэмжээ эцэслэгдээгүй байна. 

Түймрийн эрсдэлтэй 14 аймаг байна.  Ой, хээрийн түймэр нь бага цагт их талбайг хамардаг онцлогтой. Түймэр гарсан газарт салхины хурд 6-18 м/секунд хүртэл салхилдаг учраас түймэр унтраах ажлыг зохион байгуулахад алба хаагчдын амь насанд аюултай байдаг.  Зарим тохиолдолд алба хаагчид салхиныхаа урд түймэрт өртөж болзошгүй айл өрхүүдийг түймрээс гаргах, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулдаг гэж тэрбээр хэлэв. 

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг,  түймэрт өртсөн иргэдэд хүргэх тусламжийн цуваа өнөөдөр өглөө зүүн аймгууд руу хөдөлгөөн үйлдсэн. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн мал сүргийг эрүүлжүүлэх, малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийхээс гадна тусламжийн иргэдэд хүлээлгэн өгөх арга хэмжээг зохион байгуулж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээсэн юм. 

Иргэдийг аврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.НЯМСАЙХАН, Ц.ГАНБААТАР НАР ГАВЬЯАТ НИСГЭГЧ, Д.ЭНХЦЭЦЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ … 6 цагийн өмнө
УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХӨВСГӨЛИЙН НУТГААР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ДАВАА ГҮВЭЭ Х… 7 цагийн өмнө
АЗИЙН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 18 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ МИАТ-ЫНХАНД 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЖ, АРД ТҮМНИЙ… 23 цагийн өмнө
УЛААНБААТАРТ СЭРҮҮСЭЖ, 13-15 ХЭМ ДУЛААН БАЙНА Өчигдөр
ЗАЙСАН, АРЦАТЫН АМАНД ОН УДААН ЖИЛ АМЬДАРСАН ИРГЭДЭД ГАЗАР АШИГЛАХ ЭРХ… Өчигдөр
МИАТ ТӨХК УЛААНБААТАР МАРАФОН-2026-Д ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГААР ОРОЛЦЛОО 2026/05/23
SILK ROAD CARAVAN АЯЛАЛ 8000 КМ ҮРГЭЛЖИЛЖ, МОНГОЛД ИРНЭ 2026/05/23
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ 6-19 ЦАГИЙН ХООРОНД ХЭСЭГЧЛЭН ХААЖ, СУРРОН, МОПЕД, … 2026/05/23
БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН… 2026/05/23
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 2026/05/23
ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭ… 2026/05/22
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 2026/05/22
ЦАЛИН ХӨЛСНИЙ НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖИНЭ 2026/05/21
НОМИН, М-МАРТ, МИНИЙ ДЭЛГҮҮР СҮЛЖЭЭНИЙ 81 САЛБАРААР НӨӨЦИЙН МАХ ХУДАЛД… 2026/05/21
СОР17:ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЗӨВЛӨЛДӨХ У… 2026/05/21
ИВЭЭЛИЙН ГЭГЭЭ БЯЦХАН МИСС-2026 ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС, МӨНГӨН ТИТМИЙН… 2026/05/21
ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖУРАМ БОЛОВСР… 2026/05/21
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 15-17 ХЭМ ДУЛААН 2026/05/21
ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД БАНК, САНХҮҮГИЙН САЛБ… 2026/05/20
Их Уншсан
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР Ч.НЯМСҮРЭН ГАВЬЯАТ ХУУЛЬ… 2026/05/13
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ЗУРГАДУГААР САРЫН 2-Н… 2026/05/12
ЦЭЦ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ ЗӨВХӨН НЭГ УДАА ТОМИЛОХООР ЗААСАН НЬ… 2026/05/19
ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД СЕХ-НД НЭР ДЭВШСЭН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГ… 2026/05/19
ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМТОЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ… 2026/05/13
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 38 ОРЧИМ ХУВИАР ӨСӨЖ, НИЙТ ИНФЛЯЦЫН 3.4 … 2026/05/14
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МУБИС, ХААИС-ИЙН БАГШ, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАВ 2026/05/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 7.4 ХУВИАР, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 10 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/05/12
УЛААНБААТАРТ 9-11 ХЭМ ДУЛААН 2026/05/14
МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ТЭРГҮҮЛСЭН НАЙРАГЧ МӨНГӨН … 2026/05/11
ГУРВААС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛИЙГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ТЭРГҮҮН ЭЭЛЖИД ХАМРУ… 2026/05/20
ЦАГДАН ХОРИХ, ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХЯЗГААРЛАНА 2026/05/13
ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ НОГООН ДАТА ТӨВ БАЙГУУ… 2026/05/13
ХУУЛЬ ЗҮЙН САЛБАР ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ 2026/05/14
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО 2026/05/13