“Бүүст хийж мөнгө өсгөж өгнө” гэх зарын дагуу иргэн “Б” нь телеграмм хаягаар өнгөрсөн оны 11 дүгээр сард үл таних хүнтэй холбогдож, бусдад залилуулсан гэх мэдээлэл энэ оны 2 дугаар сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 35 настай, эрэгтэй, “Б” нь спорт бооцоогоор мөнгөө өсгөх зорилгоор нэр бүхий хүний данс руу 9 удаагийн гүйлгээгээр 42 сая төгрөгийг шилжүүлсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Энэ төрлийн залилах гэмт хэргийн зар мэдээлэл цахим орчинд буюу фэйсбүүк, инстаграм, телеграмм зэрэгт их байгаа тул иргэд та бүхэн мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, сайтар нягталж, өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх, үл таних этгээдэд их хэмжээний мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна