1-14 НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД 66.7 ХУВЬД БИЕ МАХБОДИЙН, 21.3 ХУВЬД СЭТГЭЛ САНААНЫ ШИЙТГЭЛИЙН АРГЫГ ХЭРЭГЛЭЖЭЭ


Орчин үеийн гэр бүлийн хувьд зөрчлийн үндсэн шалтгаан нь санхүүгийн байдал, согтууруулах ундааны хэрэглээ, хүүхдийн асуудал, өр зээл, үзэл бодлын зөрчлөөс үүдсэн гэсэн судалгаа гарчээ. Гэр бүлийн гишүүдээр нь харьцуулбал, ихэвчлэн эхнэр-нөхрийн, эцэг, эх болон хүүхдүүд , хадмууд болон хүргэн/бэрүүдийн  хооронд үүсдэг байна. Cудалгаанд хамрагдсан эцэг, эхчүүд хүүхдийг хүмүүжүүлэхдээ ихэвчлэн хүчирхийллийн шинжтэй шийтгэлийн аргуудыг хавсран хэрэглэдэг гэнэ. Мөн  1-14 насны хүүхдүүдэд 66.7 хувьд нь бие махбодийн, 21.3 хувьд нь сэтгэл санааны шийтгэлийн аргыг хэрэглэжээ. 

Нийт судалгаанд хамрагдсан гэр бүлийн гишүүдийн 639 буюу 31.6 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд сүүлийн 12 сарын хугацаанд ямар нэг байдлаар өртсөн гэж хариулсан байна. Харин хүчирхийллийн хохирогчдын 239 буюу 37.4 хувь нь эрэгтэй, 400 буюу 62.6 хувь нь эмэгтэй байна. Бие махбодь, сэтгэл санаа, бэлгийн гэх хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн байна. Хүйсийн хувьд 239  буюу нь 37.4 хувь нь эрэгтэй, 400 буюу 62.6 хувь нь эмэгтэйчүүд ажээ. Хүчирхийллийн хохирогчдыг харьцуулбал, бүхий л хэлбэрт эмэгтэйчүүдийн өртөх байдал эрэгтэйчүүдийг бодвол илүү байна.

Энэ бол  Хүүхэд гэр бүл судлаач, доктор Х.Баавгай болон Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч доктор Б.Оюун-Эрдэнэ нарын Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар хийсэн судалгааны зарим тоо баримт юм. 

Судалгааг УИХ-ын даргын 174 дүгээр захирамжаар байгуулагдсан Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж байгаа нийгмийн зарим харилцаа /тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг/-г зохицуулах талаар санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаанд өчигдөр /2025.02.03/ танилцуулсан аж. 

Тус судалгаагаар Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, түүнд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлсийг судалж, 2004, 2010 оны суурь судалгааны ажлуудтай харьцуулан, өөрчлөлтийг тодорхойлох зорилгоор хийсэн байна. Судалгаанд орон нутгийн 1200 өрх, нийслэлийн 816 өрх хамрагджээ. Гэр бүлийн бүтэц, хэв маяг, харилцааны өнөөгийн байдал, онцлог, өөрчлөлт, амьдралын мөчлөг, тулгамдаж буй асуудал, уламжлалд хандах хандлага, үнэт зүйл, ураг төрлийн харилцаа, гэр бүлийн гишүүдийн зөрчил, харилцаа, эрх мэдэл, үүрэг, гэр бүлийн хүүхдэд ээлтэй орчны өнөөгийн байдал, гэр бүлийн талаар баримталж буй төрийн бодлого, эрх зүйн орчны хэрэгжилт зэрэг сэдвээр судалгааг чиглүүлсэн байна.

УИХ-ын ажлын хэсгийн хуралдаанд мөн “Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ, өнөөгийн байдал, эмчилгээний чиг хандлага” хэмээх сэдвээр Эрүүл мэндийн яамны RMC үр шилжүүлэн суулгах төвийн эмчилгээ эрхэлсэн захирал Э.Одхүү мэдээлэл хийжээ. Тэрбээр, Монгол Улс дахь үргүйдлийн тархалт ямар байгааг насны бүлгээр нь танилцуулаад нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг хэрхэн зохион байгуулж байгааг дурдсан юм. Мөн үр шилжүүлэн суулгах үйлчилгээний менежмэнт болон нөхөн үржихүйн эрх зүйн орчны талаарх асуудлуудыг танилцуулсан байна.  




 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 34 минутын өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО Өчигдөр
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08