Т.ЖАМБААЖАМЦЫГ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГААР ТОМИЛОВ


Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2025.01.16) нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн бүрэн эрхийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны даргад Түндэвийн Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ. 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд Түндэвийн Жамбаажамцыг Санхүүгийн зохицуулах хорооны даргад томилуулахыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Дэмбэрэлдашийн Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг тус байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн аж. 

Т.Жамбаажамц нь 1982 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг байна. Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг 2006 онд эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2017 онд Санхүү, эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Т.Жамбаажамц нь 

  • 2006-2007 онд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, 
  • 2007-2009 онд мөн Хорооны Үнэт цаасны газарт мэргэжилтэн, 
  • 2009-2011 онд Үнэт цаасны газрын хянан шалгагч
  • 2011-2013 онд Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч
  • 2013-2014 онд Санхүүгийн зохицуулах хорооны Хөрөнгийн зах зээлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга
  • 2014-2015 онд тус Хорооны Үнэт цаасны газрын дарга, 2015-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын орлогч дарга, 
  • 2016 оноос одоог хүртэл Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон төрийн захиргааны тэргүүн зэрэг дэвтэй, төрийн мэргэшсэн албан хаагч юм байна. 

Т.Жамбаажамц нь ажиллах хугацаандаа Япон Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Малайз Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Арабын Бүгд Найрамдах Египет Улс, БНСУ, БНХАУ, АНУ-д санхүүгийн хөрөнгийн зах зээлийн чиглэлээр богино болон дунд хугацааны сургалтад хамрагдан, мэргэшсэн байна. 

2010-2012 онд Нью-Йоркын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж, Хонгконгийн хөрөнгийн бирж, АНУ-ын Хөрөнгө оруулалтын банк, Үнэт цаасны хороонд дадлагажигчаар суралцсан байна. 

2011 онд БНСУ-ын Хөрөнгө оруулалтын “Leading Investment & Securities” банканд гурван сарын хугацаанд дадлагажиж мэргэжил дээшлүүлжээ.

Хөрөнгийн зах зээл, компанийн засаглал, бизнесийн эрх зүй сэдвээр санхүүгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд эрх олгох болон мэргэшүүлэх сургалт, Санхүү, эдийн засгийн их сургуулийн магистрын хөтөлбөрт сүүлийн 10 гаруй жил багшилж байгаа аж. 

 Үнэт цаасны зах зээлийн эрх зүй, компанийн эрх зүй, компанийн засаглалын чиглэлээр судалгаа хийж, хууль зүйн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөр болон санхүүгийн зах зээлийн хуульчдад зориулсан Үнэт цаасны зах зээлийн эрх зүй хичээлийн хөтөлбөрийг 2011 онд, “Үнэт цаасны эрх зүй” гарын авлагыг 2013 онд, “Хувьцаа эзэмшигчийн эрх” гарын авлагыг 2017 онд салбарын эрдэмтэн судлаачидтай хамтран бэлтгэж, тус тус хэвлүүлжээ. 

Мөн 2013 онд Монгол Улсын компанийн засаглалын эрх зүй, 2019 онд Төрийн өмчит компаниудад хийсэн компанийн засаглалын үнэлгээний тайлан, 2020 онд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зохион байгуулалтын үнэлгээний тайланг боловсруулахад тус тус оролцсон байна. 

Т.Жамбаажамц нь Санхүүгийн зохицуулах хороонд ажиллах хугацаандаа Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, Компанийн тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, санхүүгийн зах зээлийн бодлогын баримт бичиг болон холбогдох дүрэм, журам, зааварыг боловсруулах ажилд гар, бие оролцон манлайлан, өнөөгийн тогтолцоог хөгжүүлэх, боловсронгуй болгоход чухал үүрэгтэй оролцож ажиллажээ. 

Чуулганы нэгдсэн  хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 90 гишүүний  66.7 хувь нь Т.Жамбаажамцыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилохыг дэмжсэн юм. 

Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Булганы Саруул, Шагдаржавын Хандсүрэн нарыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн ихэнх нь дэмжсэн юм. Харин тус байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Лувсандоржийн Сонорыг г Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. 


Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Мягмарсүрэнгийн Буяндэлгэрийг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргаар , Оюунтөгсийн Оч, Болдбаатарын Энхбаяр нарыг Хяналтын зөвлөлийн гишүүнээр, Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Чимидийн Сайнбилэг, Соронзонболдын Халиунаа нарыг тус хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр тус тус томилохыг гишүүдийн олонх дэмжив. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 2 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 2 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 3 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… Өчигдөр
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
ИРГЭД МИАТ-ЫН АЖЛЫН БАЙР, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, МАРШРУТ, ҮНЭ ТАРИФЫН МЭ… 2026/06/18
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/06/18
МИАТ ТӨХК “ТОП-10” АЖ АХУЙН НЭГЖИЙН 8-РТ ШАЛГАРЧЭЭ 2026/06/17
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО 2026/06/08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮ… 2026/06/08