Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны нэгдүгээр сарын 6-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 76 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 66 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 877 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 863 хэрэг шалгагдаж байгаа аж.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 4 объектод нэгжлэг хийж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна